• Latest
  • Trending
Д.Сумъяабазар: Хэт их улстөржилтөөс болоод IPO-г гаргах боломжгүй боллоо

Д.Сумъяабазар: Хэт их улстөржилтөөс болоод IPO-г гаргах боломжгүй боллоо

2020-05-01
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Thursday, March 12, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Д.Сумъяабазар: Хэт их улстөржилтөөс болоод IPO-г гаргах боломжгүй боллоо

by admin
2020-05-01
in Онцлох мэдээ, УЛС ТӨР
0
Д.Сумъяабазар: Хэт их улстөржилтөөс болоод IPO-г гаргах боломжгүй боллоо

Зacгийн гaзap өнгөpcөн дaвaa гapaгт ээлжит бycaap xypaлдaн “Эpдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хувь дээр IPO хийх өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон юм. Энэ асуудалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сyмъяaбaзapтaй яpилцлaa. Тэрбээр энэ талаар “Нүүрсийг дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү” хэмээв.

-“Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалж, хөрөнгө босгох шийдвэрээ Засгийн газар хүчингүй болголоо. Үүнд коронавирусийн нөлөөллөөс үүдэлтэй бий болсон үнийн уналт нөлөөлсөн байх. Хоёрдугаарт дотоодын улс төр нөлөөлөв үү гэж харж байна. Энэ талаар та юу хэлэх вэ? ­

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

-Өөртэй чинь санал нэг байна. Коронавирус ч нөлөөллөө, дотоодын улс төр ч орлоо. Засгийн газар ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулсан Засгийн газрын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ер нь “Эрдэнэс тавантолгой майнинг” компанийг байгуулснаар дотоодын зөрчил, үл ойлголцол, тавантолгойн борлуулалт дээр ажиллаж байгаа гадаад, дотоодын арав орчим компанийн эрх ашиг шууд хөндөгджээ гэж харж байгаа. Үүний ард улс төрчид байгаа нь тодорхой боллоо. 2008 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлс­нээсээ хойш улстөржилтөө даалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Хөгжлийн зөв шатандаа гарч чадаагүй. Энэ орд Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө, төсөвт эзлэх байр суурь зэргээр эдийн засгийн өсөлтийн гол цэг нь болсоор ирсэн. Тиймээс маш их улстөржилт орж, иргэний нийгмийн байгууллагуудыг хөрөнгө мөнгөөр хөлслөн турхирч, үйлдвэрчний эвлэл зохион байгуулалттай улс төр хийж асуудлыг хүндрүүлж байна. Би төрийн шийдвэр хэрэгжих, залгамж чанараа хадгалах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Коронавирусийн халдвараас үүдэлтэй түүхий эдийн үнэ хөрөнгийн бирж дээр буурсан, эрэлт буурсан гэсэн хүндрэлүүд бий. Вакцин гарсны дараа дэлхийн эдийн засаг сэргэх байх. Үүний дараа Тавантолгойн IPO гарах ажил үргэлжлээд явна гэж бодож байна. IPO хийх нь төрийн өмчит компанийн хувьд хамгийн чухал. Шилэн болж, хариуцлагатай, засаглал сайтай, үнэлгээ сайтай компани болох ёстой юм. Ингэснээр хамгийн багадаа 10 мянган ажлын байр бий болох тооцоог гаргасан. Цаашид ч өснө. “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хүртэл хувийг 5-­6 тэрбум ам.доллараар үнэлэх тооцоог тухайн үед гаргаж байсан. Тавантолгой хайгуул, нөөц, чанарын хувьд хийх ажил маш их.

–ЭТТ компанийн сүүлийн 2-3 жилийн ашигт ажиллагаа IPO гаргахад нөлөөлөөд байх шиг байна. Нэгэнт ашигтай бол заавал хөрөнгийн бирж дээр арилжаалах хэрэг байна уу гэх хандлага ч байна. Хэрэв муугаар бодож IPO зогсвол энэ их санхүүжилтийг компани дангаараа эсвэл Засгийн газар даах боломж бий юу?

–ЭТТ компани байгуулагдсан цагаасаа жил бүр ашигтай байгаагүй. Алдагдалтай хүнд үе байсан. 2018, 2019 онд компани сайн ажилласан. ЗГ-­ын бүрэлдэхүүн ч зохион бай­гуулалттай хариуцлагатай хандсан. Надад ажил хийх боломж бололцоог бүрэн хангаж өгсөн. Энэ нь хариуцаж буй салбарын сайдад хурдтай ажиллах боломж нөхцөлийг бүр­дүүлсэн. ЭТТ компани ашигтай ажилласан хугацааныхаа орлогоор Зүүнбаянгийн төмөр замыг санхүүжүүлсэн. Мөн Гашуун­ Сухайт болон угтуулан тавих төмөр зам, үйлдвэрийн тоног төхөөрөмж, уурхайн хүчин чадлыг нэмэх, ажилчид авах гээд олон ажлыг хийх боломжтой болсон. Төлөвлөгөөний биелэлт гэхдээ энэ оноос амаргүй нөхцөл байдалд орох нь. Эхний улирлын байдлаар ЭТТ-н нүүрсний борлуулалтын орлого -50 хувьтай явж байна. Энэ байдлаараа яваад байвал уул уурхайн салбарын борлуулалтын орлого оны эцэст 50 хувиар тасарна. Тиймээс өмнө нь ярьж байсан хүмүүс үгээ бодох хэрэгтэй.

-IPO хийх бэлтгэл ажлын хүрээнд ямар ажлууд хийж амжаад байв. Хоёрдугаарт IPO-г хойшлуулснаар бид ямар боломжоо алдаж байна вэ? ­

-Хэт их улстөржилт орлоо. Их хурлын 7-­8 тогтоол, ҮАБЗ-­ийн зөвлөмжүүд Засгийн газрын бараг есөн тогтоол гарсан байдаг. Гэвч ажил урагшаа явдаггүй. Яагаад гэвэл дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү. Өнөөдөр ЭТТ дээр дотоодын зөрчил, улстөржилт л нөлөөлсөөр чөтгөрийн тойрог руугаа орсон. Нэг ёсондоо хорлон сүйтгэх ажиллагаа хийж байна гэж салбарын сайдын хувьд харж, мэдэрч байгаа. Тиймээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй, ил тод компани болгох гэж зүтгэсэн. ЭТТ дээр үүсч буй нөхцөл байдлаас эвгүй зүйлүүд сонсож байна. Авилга төсөв дээр л байдаг. Харин тэр нь яаж илэрдэг вэ гэхээр хурд саардаг. Энэ хоёрыг ажиглахад л маш ойлгомжтой болно. Тиймээс компанийг ил тод, шилэн, үнэлгээ өндөртэй болгож байж хараа хяналт, засаглалаа сайжруулах боломж бий болох юм. Нөгөө талаар дотооддоо “Хятадууд авах гэж байна” гэсэн яриаг гаргадаг. Яг үнэндээ тэгж ярьж байгаа хүмүүс өөрсдөө хятадуудтай очоод нийлчихсэн байгаа. Хятадуудтай нийлс­нийг буруутгаад байгаа юмгүй. Хятад байна уу, орос, англи хэн­тэй хамтарч болно гагцхүү түүнийгээ ил тод болгоод яв.

–ЭТТ-н IPO олон улсад маш том хүлээлт бий болгож байсан. Харин Засгийн газрын сая гаргасан шийдвэр Монголын нэр хүндэд яаж нөлөөлөх бол?

-Би дэлхийн том банк болох Bank of America Merrill Lynch толгой болоод БНХАУ, Япон зэрэг улсын дөрвөн банкийг нэлээн олон удаагийн уулзалтаар оруулж ирж чадсан. Тэд “Яг үнэндээ Монгол бүтэхгүй ээ. Буцдаг, дотоодын улс төр хэцүү засаглалын хямрал үргэлжилдэг. Бид дэлхийн том банк учраас нэр хүндээ бодож байна” гэсэн зүйлийг хэлж байсан. Эдгээр банк араасаа хөрөнгө оруулалтын сангууд, хувь хөрөнгө оруулагчдыг чирж оруулж ирдэг. Тэгэхээр бид хэцүү л нөхцөл байдал руу очих гэж байна. Ялангуяа монголчуудад хамгийн том цонх үе Тавантолгойн IPO байсан. Үүнийг зөв тайлбарлаж, ажлаа томсгосон байдлаар үргэлжлүүлэх хэрэгтэй байна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.