• Latest
  • Trending
АНХААР!!! Хамгийн их осол гардаг ‘ХАР ЦЭГ’-үүдийг нэрлэж байна

АНХААР!!! Хамгийн их осол гардаг ‘ХАР ЦЭГ’-үүдийг нэрлэж байна

2021-06-11
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, February 9, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

АНХААР!!! Хамгийн их осол гардаг ‘ХАР ЦЭГ’-үүдийг нэрлэж байна

by admin
2021-06-11
in БУСАД, Онцлох мэдээ
0
АНХААР!!! Хамгийн их осол гардаг ‘ХАР ЦЭГ’-үүдийг нэрлэж байна

Аялалд явсан залуу хос хоёр бяцхан үртэйгээ гэртээ эргэж ирсэнгүй. Аав, ээжээсээ “Найзуудтайгаа ганцхан хоног зугаалгад яваад ирье” гээд зөвшөөрөл аваад явсан ахлах ангийн сурагч охин ч эргэж ирсэнгүй. “Аав минь нутгаа санаад байх шиг байна. Төрсөн нутагт нь хамт оччихоод ирье” гээд амралтын өдрөөрөө аавыгаа хажуудаа суулгаад хөдөөг зорьсон залуу ч мөн ирээгүй. Тэд бүгд өөр өөр цаг хугацаанд ам.иа ал.дсан ч яг нэг газарт зам тээврийн осо.лд оржээ. Энэ тохиолдлыг олон улсад хар цэг гэж тодорхойлдог. Тодруулбал, авто замын ос.ол, аваар нэг газарт олон удаа гардаг, давтагддаг зам, эргэлт, хэсгийг хар цэг гэж нэрлэдэг.

YOU MAY ALSO LIKE

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Бүр нарийвчилбал, аливаа авто замын 300 орчим метр зай дотор зам тээврийн ос.ол, аваар давтан гараад байвал тухайн газрыг хууль хяналтынхан хар цэг хэмээн дансандаа бүртгэдэг байна. Монгол Улсын хэмжээнд ос.ол, а.ваар олон давтамжтай гардаг 50 орчим хар цэг байгааг тогтоожээ. Тогтоожээ ч гэж хэдхэн хоногийн зөрүүтэй хэдэн арван ос.ол нэг л газраа гараад байхаар тухайн газрыг хараар тэмдэглэхээс өөр яалтай.

Ийм газар нь ихэвчлэн огцом эргэлттэй, хэт налуу, эвдрэл ихтэй, гүйцэж түрүүлэх боломжгүй нарийхан, байгалийн тогтцоороо үер их буудаг, салхи, шуурга байнга дай.рдаг зэргээр тус бүртээ эрсдэл агуулдаг бөгөөд тэдгээр нь ос.ол гарах нөхцөлийг бүрдүүлэх нь түгээмэл.

Ард иргэд, жолооч нарт сэрэмжлүүлэг болгох үүднээс аль аймгийн, ямар сумын, хаана энэхүү хар цэгүүд буюу зам тээврийн осол олноороо гарч, өнгөрсөн хугацаанд олон зуун хүний эрдэнэт амийг авч одсон газруудын байршлыг дэлгэрэнгүй хүргэе.


Хар цэгийн тоогоороо Төв аймгийн Сэргэлэн, Борнуур, Баянхангай, Баянчандмань сум улсдаа тэргүүлдэг байна. Ялангуяа Борнуур сумын Урьхан, 92-ын даваа, Улаан цав, Баянчандмань сумын Хөх хошуу, Шарын ам, 60-ын даваа зэрэг газарт хамгийн олон ос.ол болж, осо.л гарах бүрд шахуу зорчигч, жолооч нар нь амь нас.аа а.л.ддаг нь хууль хяналтынхны хар дансанд бүртгэлтэй.

Харин Дархан-Уул аймгийн Хонгор, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Баянхонгор аймгийн сумд энэхүү жагсаалтыг удаалдаг байна. Түүнчлэн зорчигчдын хөлд байнга дараатай байдаг гэж болох Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дагуу есөн хар цэг бий. Түүний нэг нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын авто замын 2-5 километрт байдаг бөгөөд жил тутам хамгийн багадаа 10 орчим том хэмжээний гэж болох о.сол гардаг гэнэ. Жишээлбэл, 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр 13:00 цагийн орчимд 26 настай эмэгтэй О өөрийн хоёр найз болох Н, Т нарыг нэг нас зургаан сартай охин, таван настай хүүгийнх нь хамт Эрдэнэт хот хүргэж өгөхөөр приус 20 маркийн авто машинтай Улаанбаатар хотоос гарчээ. Улмаар 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумаас хоёр километр зайд осолдсон. Хонгор сумын авто зам нь эвдэрсэн, олон тооны нүхтэй бөгөөд уг ослын шалтгаан нь нүхнээс болсон.

Тодруулбал, зам дээрх нүхийг тойрох явцдаа жолооч замын хажуу руу орж, дөрвөн удаа өнхөрчээ. Азаар хүний амь нас эрсдээгүй ч нэг нас зургаан сартай охин нь урд цонхоор гадагш шидэгдэж, сар гаруй хугацаанд эрчимт эмчилгээ хийлгэжээ. Харин жолоо барьж явсан О шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял авч, осолдсон машинаа сар гаруй хугацаанд журмын хашаанд байлгаж байгаад 600 мянган төгрөгөөр зарж, нэг нас зургаан сартай охины эмчилгээний зардалд зарцуулжээ. Тэдний осолдсон Хонгор сумаас хоёр километр дэх “хар цэг”-т өнгөрсөн 2019 онд найман удаа осол гарч, дөрвөн хүн ами.а алджээ.

Түүнчлэн 2019 оны долдугаар сарын 12-ны өдөр хүн бүр л гэр бүлээрээ наадмаар баярлаж явах зуурт нэгэн гэр бүлд айм.шигт ү.хэл, хагацал тохиолдож байлаа. Тэр өдөр Хэнтий аймагт аялж явсан гэр бүл Чандаганы талын зам дээр автомашинтайгаа осолдсон ноцтой хэрэг гарсан. Ослын улмаас таван настай, 10 настай хоёр хүү болон 21 настай эмэгтэй газар дээрээ нас барж, 28 настай эмэгтэй, 30 настай эрэгтэй маш хүнд гэм.тэж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн. Автомашин нь базсан цаас шиг болж, хоёр хүүг нь, төрсөн эмэгтэй дүүг хорвоогоос авч одсоныг дуулах хатуу хувь заяа 28, 30 настай залуухан хосыг хүлээж байсныг тэд мэдээгүй.

Бусад хар цэгт өнгөрсөн онд гарсан ослын талаарх баримтаас дурдвал, Төв аймгийн Сэргэлэн сумын авто замд зам тээврийн осол 35 гарч, 12 хүн амиа алдсан. Төв аймгийн Баянхангай сумын авто замд найман хүн амиа алджээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын авто замд зам тээврийн осол 26 гарч, 12 хүн ам.иа ал.дсан байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын авто замд зам тээврийн осол 15 гарч, хоёр хүн а.миа алджээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын авто замд зам тээврийн осол 11 гарч, хоёр хүн а.миа ал.дсан.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын авто замд зам тээврийн осол есөн удаа гарч долоон хүн ам.иа ал.дсан. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын авто замд зам тээврийн ослын улмаас найман хүн ам.иа ал.дсан. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын авто замд зургаан хүн амиа алдсан. Орхон аймгийн Баян-Өндөр сумын авто замд 30 осол гарч долоон хүн амиа алдсан. Дархан-Уул аймгийн Дархан сумын авто замд 32 осол гарч, зургаан хүн амиа алдсан.

Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг хамгийн олон хар цэгтэй. Тухайлбал, 2019 онд Сонгинохайрхан дүүрэгт зам тээврийн осол 4269 удаа гарч, 46 хүн амиа алдсан баримт байна. Тэр дундаа Авто сургуулийн уулзвар дээр 527, Баянхошууны уулзварт 428 удаа осол гарчээ. Өнгөрсөн тавдугаар сард л гэхэд Баянхошууны уулзварт тус бүрдээ 6-7 машин мөргөлдсөн осол хоёр удаа гарсан. Харин Баянзүрх дүүрэгт өнгөрсөн онд осол 4508 удаа гарч, 31 хүн амиа алдсан байна. Тэр дундаа Цайз захын уулзварт 344 осол, Дүнжингарав захын уулзварт 337 осол гарчээ. Манай улсад жил тутам зам тээврийн 30 орчим мянган осол бүртгэгдэж, 500 орчим хүн зам тээврийн ослын улмаас амиа алдаж байна. Тэдний 30 гаруй хувь нь дээрх хар цэгүүдэд амиа алдсан байгааг тоон үзүүлэлтээс харж болно. Түүнчлэн амиа алдсан 500 хүнээс гадна 5000 гаруй хүн эрүүл мэндээрээ ноцтой хохирч, зарим нь үүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээнд шилжиж байгаа нь дайн самуунтай Иран, Ирак, Афганистанд амиа алдаж байгаа хүмүүсийн тооноос зарим үед илүү гарч байгааг Тээврийн цагдаагийн албаныхан онцолж байгаа юм.

Урин дулааны улиралд зам тээврийн осол нэмэгддэг Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын 60 орчим хувь нь хөдөө орон нутгийн замд, ялангуяа урин дулааны үед гардаг байна. Зуны гурван сар бол монголчуудын хувьд бүхэлдээ амралт, зугаалгын улирал. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ажлын хамт олноороо аялж, зугаалахаар яваад буцаж гэртээ ирдэггүй гашуун түүхүүдээс хэдийг л бол хэдийг дурдаж болно. Энэ зуны хувьд УИХ-ын сонгууль, “Ковид-19” цар тахлын хөл хорио зэргээс болж, иргэд өмнөх жилүүдийг бодоход аялал, зугаалгад харьцангуй орой гарч байна. Гэхдээ сонгууль дууссан энэ өдрөөс эхлээд орон нутаг руу ард иргэд цувж эхэлнэ. Улмаар наймдугаар сарын дунд үеэс орон нутгаас Улаанбаатар хот руу мөн “нүүнэ”. Хамгийн гол нь зорчигч, жолооч таны замд дээрх “хар цэг”- үүд отож байгааг санаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурд хэтрүүлэхгүйгээр зорчихыг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд анхааруулж байсан.

Өнгөрсөн онд Тээврийн цагдаагийн газраас “Яараад яах вэ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг нөлөөллийн аян хэрэгжүүлж, тэр хүрээндээ 50 хар цэгийн 14-т нь осол, аваараас сэргийлэх самбар байрлуулж, заримд нь пост байгуулжээ. Гэвч хар цэгүүд дээр гарах ослын тоо өмнөх жилүүдийнхээс төдийлөн буураагүйгээс гадна амиа алдагсдын тоо ч цөөрөөгүй гэнэ. 2020 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осол 22594 гарч, 130 хүний амь нас хохироод байна.

Тэдний 50 нь бага насны хүүхэд байсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Осол аваар буурахгүй байгаад авто замын хар цэгүүдээс гадна жолооч нарт өөрсдөд нь буруу их бий тухай ч албаныхан учирлаж байлаа. Хурд нэмэгдэх тусам зогсох зай холдоно гэсэн үг. Гэтэл жолооч нар орон нутагт ихэвчлэн 120 км\цагаас дээш хурдтай явдаг. Улмаар энэ хурдаараа замын эвдрэл гэмтэлтэй хэсэг болон хар цэг рүү орчихвол зогсож чадахгүйгээр эсрэг урсгалын машин мөргөдөг, эсвэл замын далан уруу өнхрөх зэргээр осолд ордог байна.

Үүнийг сануулж, анхааруулаад осол гэмтлээс сэргийлэх, хурдаа хасахыг сануулсан самбар байрлуулаад байхад л жолооч нар өөрсдийгөө болон бусдыг эрсдэл, аюулд оруулсаар байна. Тиймээс урин дулааны саруудад аялал, амралт зугаалгаар хөдөө явахаар төлөвлөж байгаа бол явах замаа сайтар судалж, хурдаа тохируулж, өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ зам тээврийн осол, эрсдэлээс сэргийлэхийг хүсье.

Эх сурвалж: ergelt.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.