Дэлхий нийтийг хамраад буй цар тахал Монголд дэгдээд хоёр жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар бүхий л арга хэмжээг авч, цар тахлын үед нэн шаардлагатай амьсгалын болон уушгины аппарат, бусад тоног техөөрөмж, эм тариаг эмнэлгүүдэд нийлүүлээд байгаа. Эдгээрээс хамгийн эрэлттэй нь РСВ шинжилгээний оношлуур юм.
Өртөг өндөр ч иргэдийн хамарнаас шинжилгээг авдаг нь эвгүй сэтгэгдэл үлдээдэг. Тиймээс монгол эрдэмтэд шүлснээс шинжилгээ авах оношлуурыг бүтээсэн нь олон хүний талархлыг хүлээсэн билээ. Үнэ өртгийн хувьд боломжийн, шүлсийг зөөвөрлөж болдог, шинжилгээний хариу нь 90 минут буюу богино хугацаанд гардаг гээд давуу тал олонтаа. Харин хэдийгээр нэвтрүүлэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байсан юм. Тэгвэл шүлсний РСВ шинжилгээг АШУҮИС дээр өдөр бүр 08.00-14.00 цагийн хооронд авч эхэлсэн ба үнийн хувьд 40 мянган төгрөг юм байна.













