Гарцаар гарч явсан машин хүнд мөргүүлсэн хэрэг гарлаа. Машинтай хүмүүсийг болгоомжтой байхыг замын цагдаагаас анхааруулсан байна.
Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган хүний гарцаар Тоёота приус-30 маркын 7858 УАР серийн дугаартай автомашин урсгал сөрж эргэж буй зураг цахим орчинд нилээдгүй цацагдаж олны эгдүүцлийг хүргэж байна.
Иргэд:
-Дэлгүүр хэсэхдээ бас 7858УАР -тайгаа явдаг байх тэ, энэ хүн. 20км/ц хурдтай явж байхад энэ хүн 60кмц ирээд мөргөчихлөө гэдэг онигоо шиг болохнээ. Тултал нь торгоод эрх нтр хасаад дахиж машин мөргөхгүй болгох арга хэмжээ авах хэрэгтэй. Энд улс төр буруутай.
-Ийм болохоор манай улс хөгжихгүй, бүдүүлэг хэвээр байгаа юм. Монгол хүн хужаа машин байх.
Хүмүүс жаахан болгоомжтой явцгааж бай эр нь эм, эм нь эр болоод машин нь хүн болоод хүн нь машин болоод…..Орчлон ертөнц ч орвонгоороо эргэчихсэн юм байна л даа… хэмээн ам амаа уралдаж шүүмжилцгээж байна.
Жолоочид өдөр тутамдаа замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчих үйлдэл ихээр гарах боллоо. Бусад орны жолоочид явган хүний гарцаар урсгал сөрөн явган хүнийг дайрах шахам ийнхүү давхидаг болов уу? Монгол хүний саруул ухаан хаана байна вэ?
Эрхэм жолоочид оо! Замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё!
УИХ-ын гишүүн Т.Доржхандын хэрээс хэтэрсэн хэт энгийншил
УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Төрийн ордонд УИХ-ын гишүүн болж орсон анхны өдрөө хослол дээр пүүз өмсөж очсон нь тухайн үед дуулиан болж, зарим нь шүүмжилж, зарим нь ийм энгийн байх хэрэгтэй хэмээн магтацгааж байв.

Түүнээс хойш тэрбээр хэд хэдэн үйл ажиллагаанд өнөөх пүүзтэйгээ явж харагдсан. Тэгвэл өнөөдөр төрт ёсны сонгуулиараа дээлэн дээр пүүз өмссөн нь дахиад л сошиалд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тодруулбал, түүний хувцаслалт төрийн түшээ хүний хувьд зохижгүй, өв соёлдоо хүндэтгэлгүй хандаж байгаа талаар цахим орчинд шүүмжлэх хүмүүс байхад, орчин үед хэн юугаа өмсөх нь хэнд ч хамаагүй гэх нь ч байна.













