• Latest
  • Trending
Кopoнaвиpусын эсрэг вакцины оронд Ус тарьчхаад мөнгө нэхсэн хэрэг гарлаа

Кopoнaвиpусын эсрэг вакцины оронд Ус тарьчхаад мөнгө нэхсэн хэрэг гарлаа

2021-06-10
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Monday, November 17, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Кopoнaвиpусын эсрэг вакцины оронд Ус тарьчхаад мөнгө нэхсэн хэрэг гарлаа

by admin
2021-06-10
in ДЭЛХИЙ
0
Кopoнaвиpусын эсрэг вакцины оронд Ус тарьчхаад мөнгө нэхсэн хэрэг гарлаа

Дэлхий даяар Кopoнaвиpусийн эсрэг вакцины хүртээмж бага байгаа ялангуяа ядуу буурай улс орнуудад, тэр тусмаа Африкийн орнуудад хангамж муу хэвээр байна. Ийм байдалтай байгаа хүмүүст аюулт өвчтн далимдуулан луйвapчид тэднийг xууpax явдал их гарах болсон байна.

Сүүлд гарсан нэгэн жишээ нь Кени улсад нутгийн иргэдэд Соrona вирусийн эсрэг вакцины оронд yс тарьчхаад мөнгө нэхсэн хэрэг гарсан тухай ‘Мїсе’ бичсэн байна. Тодруулбал, Африкийн энэ улсын иргэд уг нь бол ‘AstraZeneca’ компанийн вакцин үнэгүй хийлгэх эрхтэй юм байна. Вакциныг улсаас эрх авсан тусгай төвүүдэд хийх ёстой аж. Гэтэл вакцины хүртээмж муу байгааг зарим эмч нар урвуулан ашиглаж боловсрол мэдлэг муутай хүмүүст вакцины оронд ус тарих тохиолдол гарчээ. Ингээд зогсохгүй үүнийхээ төлөө хүмүүсээс мөнгө авч байсан аж.

YOU MAY ALSO LIKE

Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

Балбын хотуудад цэрэг оруулжээ

Одоогоор Кенийн цагдаа нар хэд хэдэн хэргийг шалгаж байгаа юм. Энэхүү ардын эмчилгээний төв нь хууpaмч вакцин тариулсны төлөө 15 доллар нэхээд, гурван удаа тариулбал СОМ1-19-ийн эсрэг дархлаатай болно гэж тайлбарласан гэнэ. Хэpэг илэрсний дараа эмнэлгийн удирдлага вакцин тариагүй харин дархлаа сайжруулдаг амин дэмийг уусмал тарьсан гэж гүрийсэн байна.

Эмэгтэй хүн морь уях нь битгий хэл уяан дээр ирдэггүй цээрийг эвдэж ‘Алдарт уяач’ болсон бүсгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Алдарч уяач цол хүртсэн Эрдэнэ-Очирын Цолмонтой ярилцлаа. Тэрээр Монгол улсын хоёр дахь эмэгтэй алдарт уяач болжээ.

-Танд Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэнд баяр хүргэе. Эмэгтэй уяач олон байдаггүй учраас та өнөөдрийн содон дүр боллоо?

-Баярлалаа. Би Ховд аймгийн уугуул хүн. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт уяач цол хүртсэндээ маш их баяртай байна. Энэ хүртэл надтай хамт явсан, намайг дэмжиж байсан ханьдаа, ээж аав, ах дүү, хамаатан саданд талархал илэрхийлмээр байна. Намайг маш сайн дэмждэг. Миний хань Монгол Улсын Манлай уяач Т.Энхбат гэж хүн бий. Миний дүү Э.Тамир бас морь уядаг. Намайг яг өдий зэрэгт хүргэж, морины уяа сургаж өгсөн Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнд онцгойлон талархал илэрхийлье.

-Та анх хэзээнээс морь уяж эхэлсэн бэ?

-Уяач болгоны ард эхнэр нь байдаг. Уяачдын эхнэрүүд яг л надтай адилхан, морь уялцах үед нь уялцана, хоолыг нь тааруулна, уралдаанч хүүхдүүдийнхээ хоол ундыг зэхнэ гээд ажилтай байдаг. Морь уяхад арын фронт маш чухал. Надтай адилхан маш олон эмэгтэйчүүд байгаа гэж бодож байна. Би монгол эмэгтэй болж төрсөндөө маш их бахархдаг. Морин уралдаан бол бидний сэтгэл зүрхэнд оршдог үнэт өв. Би үүнтэй 2004 оноос хойш холбогдоод явж байна.

–Та 17 жил морь уяж байгаа юм байна. Таны гаргасан онцлох амжилтуудаас сонсож болох уу?

-Надад хамгийн анх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Б.Пүрэвжав гэдэг хүнээс “Наран шарга” азарга маань ирж байлаа. Энэ азарга манай адууны эхийг тавьсан гэж хэлж болно. Надад маш олон сайхан хүлэг бий. Өнөөдөр би “Төгс хүрэн” азаргаа онцолмоор байна. Миний “Төгс хүрэн” азарга 2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоод уралдаж, аман хүзүүдсэн. Мөн тэр зундаа Алтан овооны наадамд дөрвөөр давхисан.

-Эмэгтэй хүн морь уяж болдгийн нэгэн бодит жишээ нь Та болж, өнөөдөр Алдарт уяач цолоо хүртлээ. Та ямар уяачаас үлгэр дуурайл авдаг вэ?

-Монгол Улсын Алдарт уяач Хорлоодой гэж мундаг эмэгтэй байсан. Тэр хүнээс урам авдаг байсан. Бас би анх Гавжийн шандад морь уяж байхдаа Сундуй гэдэг шарга морьтой настай уяачтай танилцсан. Тэр хүн “Чи моринд нүдтэй юм байна. Би чамд уяаныхаа эрдмээс зааж өгнө” гэж хэлж байсан. Тэр хүн өөд болохоосоо өмнө надад морь хэрхэн уях талаар нарийн ширийн зүйлсийг зааж өгсөн. Надад урам өгдөг олон уяач бий.

-Сайн уяачийн нууц гэж байдаг уу? Адууг хэрхэн сайн уях вэ?

-Миний бодлоор сайн уяачийн нууц гэж байхгүй, харин сайн хүний нууц гэж байдаг. Хүн хүнээрээ л байх нь чухал. Ганцхан өөрийгөө биш бусдыг хайрлах, амьтныг хайрлах сэтгэл чухал. Хүний энэрэнгүй сэтгэл, хайрлах сэтгэлийг адуу мэддэг. Ер нь дан ганц адуу биш, амьтад бүгд мэдэрдэг. Тийм учраас хүнтэй тогтоосон нарийн холбоо гэж байдаг. Амьтан ч гэсэн сэтгэлтэй учраас уяагаар биш сэтгэлээр холбогдох, тийм нандин холбоо үүсгэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Би Ардын хувьсгалын 100 жилийн Үндэсний баяр наадамд “Хонгор” азаргаа уяж сойно гэсэн бодолтой байгаа. Өнөөдөр адуу руугаа явах байсан боловч ийм сайхан үйл явдал болсон учраас маргааш явна /инээв/.

-Танд баярлалаа.

“Цолоо хүртэхээр Төрийн ордон руу орохын өмнө үүдний харуулууд “Та “Эхийн алдар” одон авах гэж байгаа юм уу” гэж асуусан. “Улсын алдарт уяач цол хүртэнэ” гэхэд их гайхсан” гээд инээмсэглэх түүнийг Эрдэнэ-Очирын Цолмон гэдэг.

Тэрбээр бүсийн наадмаас найман айраг, түрүү хүртсэн амжилтаар хэдхэн хоногийн өмнө улсын алдарт уяач цол хүртсэн юм. Монгол Улсын түүхэнд улсын алдарт болсон хоёр дахь эмэгтэй уяач, түүнээс өмнө ганцхан бий нь Д.Хорлоодой агсан гэж бодохоор Э.Цолмонгийн амжилтаар бахдахгүй, бахархахгүй байхын аргагүй.

Эмэгтэй хүн морь уях нь битгий хэл уяан дээр ирэхийг ч хүлцдэггүй өвгөдийн цээрийг эвдэн, бүсгүй хүн морь уяж болохыг, амжилт гаргаж чадахыг үлгэрлэж яваа түүнтэй ярилцлаа.


-Юуны өмнө Улсын алдарт уяач болсон танд баяр хүргэе. Монгол Улсын түүхэнд эмэгтэй хүн энэ эрхэм цолыг хүртсэн хоёр дахь тохиолдол юм билээ. Улсын алдарт уяач цолны болзлыг та хэрхэн хангав?

-Баярлалаа. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын алдарт уяач цол хүртсэндээ үнэхээр их баярлан, үүгээрээ бахархаж байна. Энэ бол ганцхан миний амжилт биш. Надтай хамт олон жил морь уяж яваа, зааж, зөвлөдөг олон хүний амжилт юм шүү. Бүгдийнх нь гавьяаг үнэллээ гэж ойлгож сууна.

Би бүсийн наадмаас найман, айраг түрүү хүртсэн амжилтаараа Улсын алдарт уяач цолны болзлыг хангалаа.

–Эмэгтэй хүн улсын алдарт уяач цол хүртэхээр Төрийн ордонд очиход хүмүүс хэр их гайхсан бэ?

-Үнэхээр их гайхсан. Төрийн ордон руу орохын өмнө харуулууд шалгаад “Та “Алдарт эх”-ийн одон авах гэж байгаа юм уу” гэж асуусан. “Үгүй ээ, би улсын алдарт уяач цол хүртэх гэж байгаа юм” гэж хариулахад их гайхна лээ.

Өмнөх орой нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдоод Улсын алдарт уяач цол олгох болсноо хэлсэн. Тэгэхдээ “Та Эрдэнэ-Очирын Цолмон мөн үү” гэж нэлээд гайхаад лавлав. “Мөн, мөн” гэсэн чинь “Аан, та эмэгтэй хүн байсан юм уу. Эрэгтэй хүн байх болов уу гэж бодсон юм” гээд гайхсан.

Манайх 2004-2014 онд айраг, түрүү олныг хүртсэн. Тэр үеийн уяач нар намайг илүү сайн мэднэ. Сүүлийн үеийн уяач нар төдийлөн мэдэхгүй байж магадгүй. Эмэгтэй хүн улсын алдарт болоход Ерөнхийлөгч ч мөн гайхсан байх.

–Ерөнхийлөгчөөс цолоо хүртээд зогсож байхад юу бодогдож байв?

-Хамгийн түрүүнд тод манлай уяач Ц.Дуламсүрэн багшийгаа бодлоо. Би энэ хүний ачаар өдий хэрийн уяач болсон. Мэдээж хань, хүүхдүүд маань, хамаатан садангууд, найз нөхөд, уяачид гээд намайг дэмждэг хүн олон. Яагаад багшийгаа онцолж бодсон бэ гэдэг учиртай. Би Улаанбаатар хотын хүүхэд. Уяач болохоосоо өмнө морь, малны талаар мэддэггүй байсан. “Эмэгтэй хүн морь уяж болохгүй” гэж дургүйцэлгүй намайг дэмжиж, морь уях арга ухааныг зааж өгсөн ачтан байхгүй юу, багш маань. Улсын алдарт уяач болонгуутаа багштайгаа уулзъя, баярт мөчөө хуваалцъя гэж яарлаа. Даанч яг тэр үеэр багш маань хөдөө байж таарлаа.

Төрийн ордны хаалгаар орохоос эхлээд л би их догдолсон. Тухайн өдөр уяачдаас гадна эхчүүд “Эхийн алдар” одонгоо хүртсэн. Намайг Төрийн ордны хашааны гадна очиход маш олон эх орох гээд дугаарлан зогсож байлаа. Би “Алдарт эх”. Тэр олон эхчүүдийг “Алдарт эх” болж буйд, улсын алдарт уяач цол хүртэхээр яваа өөрийнхөө өмнөөс баярлаж байлаа.

-Монгол Улсын түүхэнд танаас өмнө ганцхан эмэгтэй хүн улсын алдарт уяач болсон нь Д.Хорлоодой агсан. Ийм ховор амжилтын эзэн болоод сүрдмээр санагдах юм уу?

-Сүрдсэн гэхээсээ илүү улам их хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэйг ухамсарлаж сууна. Улсын алдарт уяач цолдоо эзэн болж, дааж явна гэдэг хэцүү. Би хичээнэ ээ.

–“Улсын алдарт уяач Цолмон” гээд цоллуулан, хүлэг морьдоо сойх мөчийг хэрхэн төсөөлж, догдлон хүлээж байна вэ?

-Мэдээж сэтгэл догдлон хүлээлгүй яах вэ. Тэр мөчид баяр, бахдалтай байх нь мэдээж. Би өөрөөрөө, уяач болсноороо бахархана. Маш олон уяач улсын цол хүртэхийг зорьдог, мөрөөддөг. Улсын алдарт уяач гэж цоллуулах хувь надад тохиосонд их баярлаж, бахархаж байна.

–Та 17 жил морь уяж байгаа юм билээ. Улаанбаатар хотод төрж, өссөн таныг морь уяхад, уяач болоход юу нөлөөлөв?

-Монгол хүн морь харахаар сэтгэл хэчнээн тайвширч, тэнийдэг билээ. Морь барианд орох мөч хэчнээн сайхан гэж санана. Уяач болсонд маань нөлөөлсөн олон шалтгаан бий. Мэдээж адуутай амьдралаа холбоход хамгийн чухал нь хүсэл, тэмүүлэл.

Ханийг минь Товуугийн Энхбат гэдэг. Монгол Улсын манлай уяач цолтой. Намайг уяач болоход хань минь их нөлөөлсөн. Нөхрөө дагаад л морь уяад явдаг байлаа. Хань минь ажил ихтэй. Ажлаа хийхийнхээ хажуугаар морь уяж амжихаа болив. Тэгэхээр нь би арыг нь даагаад, морь уядаг болсон. Хань минь “Арвагар хээр” холбооны тэргүүн болоход нь би нөлөөлсөн болов уу гэж боддог. Учир нь Өвөрхангайд болсон уралдаанд шарга азаргаа сойхдоо “Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Т.Энхбатын шарга азарга” гээд цолыг нь дуудуулсан юм.

Хань минь адуунд их дуртай, нүдтэй. Гэр бүлийн хоёр хүн нэг хүсэл, зорилготой, тэмүүлэлтэй байхаар илүү их амжилтад хүрдэг юм байна. Миний хувьд морь уях бол хобби бус дуртай хийдэг ажил маань.

–Анх ямар морь уяж байв?

-Би 2004 оноос хойш өнөөг хүртэл морь уяж байна. Анх нэг шарга азарга худалдаж аваад, уяж билээ. Тухайн үед миний бие муу, их тэнхээрхдэг байлаа. Морь уяхын хэрээр миний бие сайжирсан. Ийм сайхан хийморьлог амьтны буян заяа түшдэг юм билээ.

–Бүсийн наадмын анхны айраг, түрүүгээ хэзээ хүртэж байв?

-2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд болсон өвлийн даншиг уралдаанд “Төгс” хүрэн азарга маань аман хүзүүдэн, анхны айргаа хүртэж байлаа. Тэр зунаа Алтан овооны наадамд айргийн дөрөвт давхисан. “Төгс” хүрэн азаргын амжилтыг 2009 онд “Босоо” хүрэн морь маань үргэлжлүүлсэн.

Нээрэн “Босоо” хүрэн морь маань надад ирсэн түүх их сонин. Уяач нар морь зарахаар Өлзийтийн хашаанд маань түр байлгасан юм. Өнөөх хүлгүүд дундаас шигшигдэж, шигшигдэж нэгэн хүрэн үлдэв. Яах аргагүй нүдэнд өртөөд байлаа. Манай уяач “Их сайхан хүлэг юм” гэхээр нь шинжиж байгаад авч билээ. “Босоо” хүрэн маань манайд тэгж ирсэн түүхтэй. Уг нь бүр ч илүү амжилт гаргах хүлэг байсан юм. Даанч хөл нь бэртчихсэн. Сэлэнгэ аймагт болсон даншиг наадамд айргийн гуравт ороход нь үнэхээр их баярлаж билээ.

Хань, бид хоёр нийлээд одоогоор хэчнээн улс, бүсийн хэчнээн айраг, түрүү хүртээд буйгаа тоолж байгаагүй. Ер нь хань минь амжилтаараа тод манлай уяач цолны болзлыг хангачихсан.

–Жилийн дөрвөн улиралд морьдоо та өөрөө гардаж уядаг уу?

-Үнэнийг хэлэхэд сүүлийн хэдэн жил эрүүл мэндийн шалтгааны улмаас тэгж чадахгүй байна. Өмнө нь яг жилийн дөрвөн улирлын турш уядаг байсан. Мэдээж би ганцаараа уяхгүй. Уяач нартай зөвлөлдөөд уядаг.

–Морь уях арга ухааныг Ц.Дуламсүрэн манлайгаар заалгасан гэж ярилцлагынхаа эхэнд та хэлсэн. Одоо ер нь хэр сайн уяач болж байна гэж өөрийгөө дүгнэх вэ?

-Мэдээж ямар ч зүйлийг төгс сурна гэж үгүй. Би суралцсаар яваа. Сайн суралцаж байгаа болов уу. Багш маань “Сайн байна” гэсэн.

–Эмэгтэй хүн морь уяж болохгүй гэх хэвшмэл ойлголт монголчуудад бий. Бүсгүй хүн морины уяан дээр ирэхийг хүртэл цээрлэдэг. Монгол түмний ийм ойлголт, хандлага таныг морь уяхад хэр их хүндрэл болдог вэ?

-Монголчууд, монгол уяачид ийм тогтсон хандлагатай байгаа. Тиймээс би танихгүй айлын уяан дээр очдоггүй. Эмэгтэй хүн морь уяж болохыг, амжилт гаргаж чадахыг анх баталсан хүн бол Д.Хорлоодой агсан. Хүн бүхэн эмэгтэй хүнээс төрдөг. Эмэгтэй хүүхэд хурдан морийг хэчнээн адтай унадаг гэж санана.

Олны тогтсон ойлголт, хэвшмэл хандлага заримдаа надад хэцүү санагддаг. Би аль болох тоохгүй байхыг хичээдэг.

–Бүсгүй хүн уяан дээр ч хүлцдэггүй өвгөдийг цээрийг эвдээд та морь уяж байна. “Эмэгтэй хүн морь уявал тэгнэ, уяанд ойртвол ингэдэг” гэх мэт цээрлэдэг зүйлс таны амьдралд тохиолдсон уу?

-Юу гэж тохиолдох вэ. Яалаа гэж тэгэх вэ. Монголд цөөнгүй эмэгтэй уяач бий. Улсын алдарт болоод, олны хараанд өртсөн нь л би.

–Монголд морь уядаг хэчнээн эмэгтэй уяач байдаг бол?

-Олон бий. Дундговь аймагт нэг уралдаанд морьдоо сойж явахад нэг мундаг эмэгтэй уяачтай таарч билээ. Сүхбаатар аймагт Ариунзаяа гэдэг аймгийн алдарт уяач бий. Би түүнийг удахгүй улсын цол аваасай гэж ерөөж суудаг.

–Улсын алдарт болсноор тань олон хүн бахархаж байна. Үүний сацуу “Морио яг өөрөө уядаг уу. Хүнээр уяулаад улсын цол авчихлаа” гэх мэт шүүмжлэл гарсныг та анзаарсан байх.

-Анзаарсан, анзаарсан. “Эмэгтэй хүн морь уяач, эрчүүдийн хийморийг гутаалаа. Худалдаж авчихаад уралдуулдаг биз” гэх мэт шүүмжлэл гарсан байна лээ. Манайх адуутай амьдралаа холбохын өмнө анхандаа адуу худалдаж авдаг байсан нь үнэн. Одоо өөрийн гэсэн адуутай, олон сайхан хурдан хүлэгтэй болсон.

Ер нь яагаад эмэгтэй хүн морь уяж болохгүй гэж. Үндэсний бөх, хурдан морь, сур харваа гурав бол эрийн гурван наадмын төрлүүд. Эмэгтэй хүн сур харваад, улсын наадамд цэц сорьдог шүү дээ. Үүнтэй адил эмэгтэй хүн яагаад морь уяж болохгүй гэж. Би энэ талаар их боддог. Хүмүүсийн шүүмжлэл болгонд “Тэгж хэлж, ингэж шүүмжилж” гэвэл би юу болох вэ. Ямар ч байсан давж гарсаар өдийг хүрлээ. Намайг мэдэх хүмүүс сайн мэднэ. Мэддэггүй байсан хүмүүс одоо мэдэж авсан байх.

–Та ер нь улсын наадамд морио сойж байсан уу?

-Нэг жил хонгор соёолонгоо улсын наадамд сойхоор уяж байсан юм. Наадмын өмнө манай адуу алга болоод ирж амжаагүй.

–Морь уяхын хамгийн сайхан нь юу вэ?

-Уяж буй морьтойгоо холбогдох, мэдрэх. Хэдийгээр хүлэг морьдтой хоёулаа ярьж буй шиг харилцаж чадахгүй ч сэтгэл, зүрхээрээ, үйлдлээрээ ойлголцдог.

–Уяаны арга барил тал дээр эмэгтэй хүн эрчүүдээс юугаараа ялгаатай вэ. Эмэгтэй хүн арай зөөлдөх, хайрлах тал бий юү?

-Байдаг. “Тэгчих вий, ингэчих вий” гэж болгоомжлох, эргэлзэх үе гардаг. Морины хөл бэртчих вий гэхээс би их айдаг.

–Уясан хүлэг нь түрүүлж, айрагдах шиг жаргал уяач хүнд үгүй. Тэрхэн мөчид танд юу бодогддог вэ?

-Морьд бариа руу орох агшныг би харж чаддаггүй. Бариан дээр очих нь битгий хэл зурагтаар ч үзэж чаддаггүй юм. Нүдээ тас аньчихаад, залбираад суучихдаг.

Ханийн минь уясан нэг хүрэн морь соёолондоо улсын наадамд айрагдсан юм. Бариа ойртох тусам сэтгэл догдлоод л. “Яана аа, яана аа” гээд нүдээ аниад, чихээ таглачихаж билээ. Айрагдахад өөрийн эрхгүй уйлчихаж билээ. Бариан дээр би байсан бол ёстой гүйж очоод, хүрэн морио тэврээд уйлах байсан байх.

–Танай адуу хаана байдаг вэ?

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд.

–Улаанбаатар жаахан удахаараа адуун дээрээ очих гээд хэр яарч, догдолдог вэ?

-Энд жаахан л удахаар сэтгэл тогтддоггүй. Аль болох ойр, ойрхон очих сон гэж догдолдог. Олон хоногийн дараа адуун дээрээ очихоор яг л хамгийн хайртай хүнтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байгаа юм шиг санагддаг.

Сая Улсын алдарт болсныхоо дараа адуун дээрээ оччихоод ирлээ. Энэ жил улс, аймаг, бүсийн наадамд аль, аль хүлгээ уях талаар ярилцлаа. Ямар ч байсан нэг азарга, хоёр их нас, хоёр соёолон, гурван шүдлэн уяхаар боллоо. Даагаа уях эсэх дээр жаахан эргэлзлээ. Өнөө цагт сайн унаач хүүхэд нүдний гэм болсон. Уяачийн маань хоёр хүүхэд манай морьдыг унадаг. Манай бага хүү одоо 12 настай, энэ жилээс жингээр хасагдчихлаа.

–Та энэ улсын наадамд морьдоо сойх уу, нутагтаа наадах уу?

-Улсын алдарт уяач болсон тул төр, түмнээ хүндлээд улсын наадамд морьдоо сойно. Одоогоор уяхаар төлөвлөсөн 10-аад морь бий. Ямар ч байсан улсын наадамд хонгор азаргаа сойно.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ С.БОРГИЛ

Эх сурвалж: eguur.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.