Өнгөрөгч өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас замууд усанд автаад байна. Ялангуяа хотын зүүн хэсэгт ус ихээхэн нэмэгдсэний улмаас иргэдийн автомашин суух, хөвөх зэрэг хүндрэл учирсан байна.

Баянзүрх дүүрэгт нөхцөл байдал хүндэвтэр байгаа бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газар, Замын цагдаагийн газраас яаралтай арга хэмжээг аван ажиллаж байна.


Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг бороо нилээд орсон. Улаанбаатар төдийгүй Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Өвөрхангай аймаг, Төв аймгийн Эрдэнэсант зэрэг сумдад үер буусан байна.

Иймд иргэд баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулж байна.














