Холимог тулааны тамирчин, Ангууч нэрээр залууст танигдсан Б.Бөттөр “Ододтой бүжиглэе” шоуны ялагч болсон билээ.
Тэгвэл Б.Баттөр өчигдөр /2021.06.07/ “clubhouse”-д ялагч болсон сэтгэгдэлээ хуваалцсан юм. Энэ үеэр “Moon dance” бүжгийн хамт олон түүнд энэ жил болох “Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцох хүсэлт тавьсан талаар хэлсэн байна.
Түүнчлэн тэрбээр шагнал болгон авсан 50 сая төгрөгөө Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд хандивлахаар төлөвлөж байгаа аж.
.

Сүхбаатар дүүргээс эхлэн ‘Сэлбэ голын дагуух тохижилтын ажил’ -ийг эрчимжүүлнэ

Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр боллоо.
Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөж байна. 18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөж байна. Үндэсний хөтөлбөр боловсруулах, эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийн цахим сан бий болгох, тухайн мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байх зэрэг чиглэлээр ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов.
СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУХ ТОХИЖИЛТЫН АЖИЛ
-Мөн Сүхбаатар дүүргээс эхлэн Сэлбэ голын борооны ус зайлуулах суваг, тохижилт урсацыг нэмэгдүүлэх, хөв цөөрөм, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан байгуулах хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгах гэсэн шийдвэр гарчээ.
– БГД-ийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх санал боловсруулан танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг, чиглэл болголоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой цогц арга хэмжээ авна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхээр холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өглөө.
Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд энэ нь хүн амын 3.2 хувь гэсэн үг юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 13,629 иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Ирэх оноос Улаанбаатар хот, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүд ажиллаж эхлэх юм.
Эдийн засгийн идэвх нэмэгдэж байна
Засгийн газар долоо хоног бүр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсдог. Сангийн яамны танилцуулгаас үзвэл Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 59.9, репо санхүүжилттэй зээл 23.6, ипотекийн зээл 34.7 хувьд хүрчээ. Хөдөө аж ахуйг дэмжих 205 тэрбум төгрөгийн зээлийг 13,764 зээлдэгч аваад байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээний 41 хувь гэсэн үг юм. Зээлийн идэвх нэмэгдэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Цогц төлөвлөгөөний хүрээнд малчид зээл авах хүсэлтээ илэрхийлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын байрыг нэмэгдүүлэх гурван хувийн хүүтэй, хоёр их наяд төгрөгийн зээлийн хэмжээг нэг их наяд төгрөгөөр нэмэх, малчдад зээл олгохтой холбоотой асуудлыг судалж танилцуулахыг холбогдох сайд нарт өглөө.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэлийн алба

