www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Б.Баасанжав: Би аpxи ууж болохгүй, Чингис хаан aгcaм coгтуу хийж явна гэж хэлэх вий гэхээс айдаг…

admin by admin
2021-06-10
in УРЛАГ
0
Б.Баасанжав: Би аpxи ууж болохгүй, Чингис хаан aгcaм coгтуу хийж явна гэж хэлэх вий гэхээс айдаг…
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Жүжигчин Б.Баасанжавыг Чингис хаан хэмээх түүхэн киноны Чингисийн дүрд тоглосон гэдгээр нь үзэгчид андахгүй билээ.

Эхлээд түүнийг Зэвийн дvрд тоглуулахаар хуваарилсан байжээ. Чингисийн дvрд тоглох хvсэлтэй Хятад, Монгол, Японы нэртэй 10 гаруй жvжигчнээс найруулагчийн сэтгэлд яв цав таарах хvн хараахан олдоогvй тул киноны продюсор нь Баасанг «Зүүн зvгтээ буцсан баатруудын тууль»-д чадварлаг тоглосон хэмээн танилцуулж, түүнийг туршиж vзэхийг санал болгосон байна. Тухайн vед Б. Баасан 40 гарчихсан байсан болохоор найруулагч 20 настай Тэмүүжингийн дvрд тоглож чадах эсэхэд эргэлзэж байжээ. Нүүр хувиргасны дараа идэр залуу, цог золбоотой хєвгүүний дvрд хувилж чадсаныг хараад сэтгэл шулуудсан гэдэг.
Баасан кино зохиолыг ердөө хоёр хоногт уншиж дуусгаад түүхийн холбогдол бvхий ном зохиол, Чингис хаантай холбоотой баримт судлаад, хууч домгийг сонсож явсан монгол vндэстний хувьд түүнийг таньж биширсэн сэтгэлээ тоглолтдоо шингээж, амьд бодитой, хvсэл тэмүүлэлтэй хааны дvрийг бvтээхээр чармайжээ. Нvvр хувиргасны дараа аппаратын өмнө зогсуутаа өөртөө улам итгэлтэй болж, өөрийгөө Богд эзэн Чингис хаан мөн гэж боддог байлаа гэж Өвөрмонголын нэгэн сэтгүүлд єгсєн ярилцлагадаа дурьдсан байна.

Тэрээр нэгэн ярилцлагандаа:

Жүжигчин хүн болсны хувьд надтай адил хувь тавилан, азтай хүн цөөхөн гэж хэлнэ. Энэ яваа насандаа жүжигчин болчихоод Их Эзэн Богдын дүрийг дэлгэцэнд мөнхөлнө гэдэг хамгийн ховор аз. Гэтэл надад энэ аз тохиосон байна. Жүжигчин болсны минь хэрэг бүтсэн. Зорилго биелсэн. Монгол Улсад очоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж гар барьж үзлээ. ‘Алтан гадас’ одонгоор шагнууллаа. Энэ бүхэн миний л аз, амны хишиг. Нэг дүрээр минь бүхэл бүтэн нэг улс хүлээн зөвшөөрч, тоглосон кино чинь сайн хэмээн үнэлээд төрийн дээд одон тэмдгээ гардуулна гэдэг их хүндэтгэл шүү дээ.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд надад ирсэн энэ шагнал бүхнээс хамгийн хүндтэй нь монголчууд намайг Чингис хаан кинонд сайн тоглосон, их хааны дүрийг мундаг бүтээсэн гэж хэлэх нь байсан. Би Mонголчуудаар тэгж хэлүүлээд өмнө ямар ч шагнал авснаас илүүтэй баярлаж байлаа. Тэр ч утгаараа энэ их хүндэтгэлийг олж авсан учраас ‘Би apxи ууж болохгүй, гудамжинд хүнтэй мapгaж болохгүй, aгcaм согтуу хийж явж болохгүй, ард түмэн Чингис хаан ингэж явна… тэгж явна… гэж хэлэлцэх вий гэж айдаг. Иймийн учир би архи огт aмcдаггүй’ гэжээ.

Post Views: 1,180
Previous Post

Өнөөдөр Улаанбаатарт нар хиртэлт тохионо

Next Post

12 жилийн дараа МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Next Post
12 жилийн дараа МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

12 жилийн дараа МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.