www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

СЕХ: Дахин сонгуульгүйгээр Ерөнхийлөгчөө сонгоно гэж Бид сонгогчиддоо итгэж байна

admin by admin
2021-06-08
in Ерөнхийлөгчийн сонгууль
0
СЕХ: Дахин сонгуульгүйгээр Ерөнхийлөгчөө сонгоно гэж Бид сонгогчиддоо итгэж байна
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаарх Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өгсөн.

Мэдээллийн эхэнд, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: ‘Энэ удаагийн сонгууль онцлох зүйл ихтэй сонгууль болж байна. Нэгдүгээрт, цар тахлын үед болж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийн дор зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахын тулд Сонгуулийн ерөнхий хороо 22 удаа хуралдаж, 30 журмыг шинэчлэн найруулж өөрчиллөө. Хоёрт, энэ удаагийн сонгуулийн саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолохоос гадна бэхэн тэмдэглэгээг хийж, 100 хувь гараар тоолно’ гэлээ.

Мөн тэрбээр, Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь шатанд үлддэг. Ингээд СЕХ 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулах хуультай. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан. Гэхдээ бид сонгогчиддоо итгэж байгаа. Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26.9 тэрбум төгрөг учраас эдийн засаг хүндэрсэн энэ үед бүгд сонгуульдаа идэвхтэй оролцож, дахин сонгуульгүйгээр Ерөнхийлөгчөө сонгоно гэж найдаж байна’ гэлээ.

Post Views: 516
Previous Post

Гудамжинд хаясан маскыг цэвэрлэж явдаг ахад урам хайрлаж, харамгүй шэйр хийгээрэй

Next Post

‘Тавантолгой дулааны цахилгаан станц’ ТӨХХК-иас нээлттэй ажлын байр зарлаж байна

Next Post

'Тавантолгой дулааны цахилгаан станц' ТӨХХК-иас нээлттэй ажлын байр зарлаж байна

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.