Ц.Ганзориг: Уучлаарай, Сонгуулийн дараа хөл хорио тогтоохгүй

Засгийн газрын Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах Газрын дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг сонгуулийн дараа хөл хорихгүй гэдгийг  мэдэгдлээ.

Тэрээр цахим хуудаснаа, “Уучлаарай хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. ЗГ болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ 6.15- гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байна. Өнөөдөр давтан тунг тариулаад 14-с дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь байна. Энэ хүмүүсийн 99.5 хувь нь халдвараас хамгаалагдаж байна. Бүрэн вакцинжаагүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна. Эхний тунтай, давтан тунгаа тариулаад 14 хоноогүй хүмүүс гэсэн үг. Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна” гэж мэдээлжээ.

Latest articles

Related articles

spot_img