www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Иргэн та сонгуулийн санал өгөх байраа хэрхэн мэдэх вэ?

admin by admin
2021-06-08
in Ерөнхийлөгчийн сонгууль, НИЙГЭМ
0
Иргэн та сонгуулийн санал өгөх байраа хэрхэн мэдэх вэ?
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Иргэн та сонгуулийн санал өгөх байраа хэрхэн мэдэх вэ? Юуны түрүүнд www.burtgel.gov.mn сайт руу хандана. Үүний дараа сонгох цэснээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт гэсэн цэсийг сонгоно. Ингээд өөрийн регистрийн дугаар болон оршин суугаа газрынхаа хаягийг оруулан зурган кодыг амжилттай бөглөснөөр санал өгөх байраа харах боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах байрууд маргааш/2021.06.09/ 07:00-22:00 цагийн хооронд ажиллах болно.

Монгол комментоор тэрбумтан болсон Билгээ

Хөтлөгч Батбилэг эхнэр өвдөөд хүнд байхад нутгийн ах, Ерөнхийлөгч Элбэгдорж өрөөндөө дуудаад 10 сая төгрөг өглөө. Баярлаад уйлсан” гэж өөрөө ярьсан даа. Элбэгээг албан тушаалаас буунгуут хужаагийн эрлийз гээд ш.а.а.ж өгөв. Дараа нь Х.Баттулгыг дэмжээд Б. Бат-Эрдэнийг уул уурхайтай хоригдлуудаар шохой ухуулдаг гээд нэвтрүүлэг хийгээд ху.цаж өгөв. Мөнгө хэрэгтэй л дээ.Одоо МАН-аас мөнгө аваад Баттулгыгаа гөвж өгч байх шив. Монгол комментоор нэг мэдээ уншуулахад сая төгрөг. Их мөнгө олж байгаа шүү. Мөнгө өгсөн хэн ч мэдээгээ уншуулна. Ямар унаа тэрэг байртай болсон талаараа халахгүй юм уу хамаа. Өөр бичлэг энэ тэр бий шүү. Жудагтай байна шүү чи,
Сэтгэлийн галбир.

.

. .

Хөл хорионы дэглэм зөрчиж олyyлаа бөөгнөрч apxидax гэсэн боловч амжилт олоогүй учир…

Аса аврагын “Asaland” хэмээх шинэхэн амралт, зугаалгын цогцолбор ашиглалтад ороод удаагүй байна. Өвөрхангай аймгийн нутаг, Орхон голын дэнж дээр байрладаг энэ жуулчны бааз Монголдоо шинэ тутам соёл, стандартаар баригджээ.

Харин өнгөрсөн өдрүүдэд тус жуулчны бааз нь Prius маркийн автомашинтай иргэдийг ялгаварлаж, оруулсангүй гэдэг мэдээлэл түглээ. Энэ талаар “Ekaterina” онлайн шопыг ажиллуулдаг гэр бүл Б.Өлзийжаргал, Б.Зоригт нар фэйсбүүк хуудастаа бичсэн байна.

Тодруулбал “Сайхан амраад буцъя гэтэл гадаад үзэмжээр шууд ялгаварлалаа. Баян, Ландтай болсон хойноо л очиж амаръя даа” хэмээж, пост оруулсан. Үнэхээр тэднийг Prius маркийн автомашинтайгаа очиход нь ийн я.лг.ав.ар.т үзэл гаргасан бол бизнесийн соёл талаасаа ихээхэн маргаан дагуулахуйц асуудал болох юм.

Энэ үүднээс “Аса трэвэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийдэлгэртэй холбогдож, тодруулга авлаа.

-Сошиал орчинд түгсэн мэдээллийн дагуу холбогдож байна. Танайх Prius маркийн автомашинтай үйлчлүүлэгчдийг хүлээж аваагүй гэдэг үнэн үү?

-Бид ямар нэг буруу үйлдэл хийгээгүй учраас уг асуудалд нэг их эмзэглэж хүлээж аваагүй. Тухайн иргэд зургадугаар сарын 5-ны өдөр манай жуулчны баазад ирсэн. Хашаа нээлттэй, орж гарч буй автомашинуудыг хянах зав бидэнд байхгүй. Тийм асуудал болоогүй.

-Тэдэнд үйлчлэхээс яагаад татгалзсан юм бэ?

-УОК-оос амралт, жуулчны баазуудад үйлчлүүлэгч тус бүрийг нэг ортой байх нөхцөл бүрдүүлэх шаардлага тавьсан. Тухайн хүмүүс зургуул ирсэн. Ингээд хоёр ортой гэрт орох хүсэлт тавьсан. Олуул, идэж уу.х пи.во зэргээ бариад хоёр хүний ортой гэрт орох гэсэн учраас бид УОК-оос баталсан журмын дагуу өөрсдийн шаардлагаа тавьсан. Ингэхэд “Та нар Prius-тэй ирсэн хүнийг ингэж ялгаварладаг юм байна” гэх агуулгаар ярьж эхэлсэн. Тэднийг энэ үед “Prius” гэдэг үг хэлэх хүртэл нь бид ямар автомашинтай орж ирснийг нь ч анзаараагүй.

-Үйлчлүүлэгчдэдээ тавьдаг ямар нэг ялгаварлалт стандарт байдаг уу?

-Үгүй. Бид жуулчны бааз гэхээр л нэг гэрт олуул шавж, с.о.гт.уур.уулах ундаа хэрэглэдэг гэдэг ойлголтын эсрэг, шинэ соёл төлөвшүүлэхээр ажиллаж байна. Газар шорооны ажлаас эхлээд энэ хүртэл маш их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулагддаг. Үүнийг үл хүндэлж, өөрсдийн сэтгэл хөдлөлөөр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ийм пост тавих нь тийм ч зохистой биш гэж харсан. Гэхдээ бид эмзэглээгүй.

Харин мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Ekaterina” онлайн шопыг ажиллуулдаг өрхийн тэргүүн Б.Зоригттой холбогдлоо. Тэрбээр “Бид постоо устгачихсан байгаа. Одоо энэ асуудлаар ярьж, мэдээ тавьж хэрэггүй байх аа” хэмээсэн юм.

Сэтгүүл зүй зөвд зөв, бурууд буруу байр сууриа баримталж байх учиртай. Б.Зоригт, Б.Өлзийжаргал нар өмнө нь манай сайтад эерэг, гэгээлэг ярилцлага өгч байв. Тэдний хөдөлмөрч, сайн сайхан зан чанар нийгэмд гэрэл гэгээ түгээдэг.

Гэхдээ нөгөө талд олон нийтэд нөлөөлөхүйц хэмжээний дагагчидтай хүмүүс аж, ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд асар хүндэтгэлтэй хандаж сурах нь бидэнд тулгамдаад буй асуудал. Үүний өмнө “Positive Mongolians” влогийн хөтлөгчид Төвшөө, Дөлгөөн хоёр бизнесийн хамтын ажиллагаан дахь үл ойлголцоо хоорондоо шийдэлгүй, цахим орчинд “Happy Flowers” компанийн эсрэг пост бичсэн нь мөн онцгүй жишээ болсон.

ААН удирдаж, бүтээн босгоно гэдэг том хөдөлмөр байдгийг хаана, хаанаа санаж, асуудал байвал хоорондоо учраа олж, харин олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд сөрөг агуулга цацахдаа соёлтой хандаж байх нь зүй юм.

М.ТЭНГИС

Эх сурвалж: eguur.mn

Post Views: 514
Previous Post

Хагарсан ХУРДНЫ ЗАМ барьсан Хятадын компани ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ барьж байна

Next Post

Сү.Батболдыг гүтгэсэн ЖОНХУУГ Х.Баттулга зуурсан уу?

Next Post
Сү.Батболдыг гүтгэсэн ЖОНХУУГ Х.Баттулга зуурсан уу?

Сү.Батболдыг гүтгэсэн ЖОНХУУГ Х.Баттулга зуурсан уу?

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.