www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Хагарсан ХУРДНЫ ЗАМ барьсан Хятадын компани ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ барьж байна

admin by admin
2021-06-08
in БУСАД
0
Хагарсан ХУРДНЫ ЗАМ барьсан Хятадын компани ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ барьж байна
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Одоогоос хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар-Хөшигийн хөндийн хурдны зам хагарсан асуудал нэлээд дуулиан дагуулсан. Эл замыг БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК 140.3 сая ам.доллар буюу 400 тэрбум төгрөгийн өртөгөөр барьжээ. Туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуй нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажилласан.

Харин өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу ванан констракшн супервишн” ХХК болон “Эс ар пи” ХХК хамтран гүйцэтгэсэн. Ямартай ч ЗТХЯ-наас хурдны зам хагарсан асуудалд Хятадын компани хариуцлага хүлээнэ хэмээн мэдэгдэж, шалгалт хийх ажлын хэсэг гаргаснаа дуулгаад байгаа.

-ХУРДНЫ ЗАМЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨНГҮҮТЭЭ ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫГ ХҮЛЭЭН АВЧЭЭ-

Тэгвэл ХАГАРСАН замын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК нь төв цэвэрлэх байгууламжын төвийн барилгын ажлыг ч мөн гүйцэтгэж байна. Тодруулбал, 2019 онд хурдны замын ажлаа дуусгангуутаа тухайн ондоо Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж барих ажлыг хүлээж авчээ. Цэвэрлэх байгууламж барих төслийн нийт өртөг 267 сая ам.доллар бөгөөд 2023 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж буй юм.

Дээрх хоёр томоохон бүтээн байгуулалтаас гадна 2005 онд авто зам, 2019 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”- барихад туслалцаа үзүүлж байжээ.

-ХЯТАДЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БӨГӨӨД МОНГОЛЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭЛГҮЙ БАЙНА-

“Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК /China Tiesiju Civil Engineering Group Co Ltd/ нь БНХАУ-ын Төрийн өмчит компани гэсэн мэдээлэл байна. Яг энэ нэрээр нь хайж үзэхэд Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлээс бүртгэл нь гарч ирэхгүй байгаа юм.

Компанийн Ерөнхий захирлаар Жан Хэчуан гэх Хятад иргэн ажилладаг. Тэрбээр хурдны замын нээлтийг хийхэд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Хотын дарга асан С.Амарсайхан, ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХ-ийн сайд Ван И нартай цуг тууз хайчилсан байдаг.

Кени улсын нийслэл Найроби дахь далангийн усан хангамжийн төслүүд дээр ажилласан. Мөн хэд хэдэн оронтой хамтарч ажилласан байдаг аж.

Эс сурвалж: eguur.mn

Post Views: 1,504
Previous Post

А.И.Цэдэнбал-Филатоваг цагаатгалаа

Next Post

Иргэн та сонгуулийн санал өгөх байраа хэрхэн мэдэх вэ?

Next Post
Иргэн та сонгуулийн санал өгөх байраа хэрхэн мэдэх вэ?

Иргэн та сонгуулийн санал өгөх байраа хэрхэн мэдэх вэ?

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.