Хойд Солонгосын эрх баригчдын саяхан шинээр баталсан хуулийн дагуу гадаад кино контент, цуврал драм, мэдээ мэдээлэл үзэх, гадаадаас худалдаж авсан хувцас өмсөх, гадаад хэлээр х.а.р.а.а.л хэлсэн тохиолдолд хүндээр шийтгэх буюу зарим тохиолдолд ц.а.а.з.ы.н я.л оноохоор болжээ.

Умард Солонгосоос дүрвэж Сөүлд ирсэн нэгэн дүрвэгч Өмнөд Солонгосын олон ангит цуврал үзсэн эрэгтэй ц.а.а.з.а.а.р авахуулж байхыг өөрийн нүдээр харсан хэмээн “BBC”-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Түүний хэлснээр, Хойд Солонгост интернэт, олон нийтийн цахим сүлжээ ашиглах боломжгүй, төрийн мэдлийн цөөн хэдэн телевизийн суваг гардаг байна.

Гадаадын суртал ухуулгыг нэвтрүүлэхгүйн тулд Өмнөд Солонгос, АНУ, Японы хэвлэл мэдээллийг уншиж, сонссон хүмүүст 15 жилийн х.о.р.и.х я.л, ц.а.а.з.ы.н я.л.ы.г оноож байгаа ажээ.

Уг хуулийн хуулбар “Daily NK” хэвлэлд анх гарсан байна. Хэрэв аль нэг байгууллагын ажилтан хууль зөрчвөл түүнийг ажиллуулж байгаа газрын эзэн ижил хариуцлага хүлээх ба хүүхдүүд хууль з.ө.р.ч.в.ө.л эцэг, эх нь ш.и.й.т.г.ү.ү.л.э.х гэнэ. Тус улсын иргэд голдуу Хятадын хилээр нууцаар гадаадын кинотой CD, USB нэвтрүүлэх нь элбэг байдаг аж. Өнгөрөгч 2002 оны үед Хойд Солонгосын эрх баригчид нэгэн их сургуулийн байранд нэгжлэг хийхэд 20 мянга гаруй гадаад киноны CD олдож байжээ.
Эх сурвалж: news.mn

