БНСУ-д эмчлүүлэхээр очсон Э.Ананд хүүгийн ээж эмчилгээний явцаа нийгмийн сүлжээндээ бичжээ.
Энэ өдрийн мэнд Хүүгийн эхний хими эмчилгээ хийгдээд л явж байна. Ээ дээ хими эмчилгээ гэж бас л чанга байдаг юм байна аа. Одоо хүүгийн дархлаа уначихсан, жижигхэн зүйлээс ч халдвар авч биеийн байдал нь хүндрэх эсрдэл маш өндөр учраас хамгийн чухал үе. (Ер нь чухалгүй үе ч гэж байхгүй л дээ) Ямартай ч биеийн үзүүлэлтүүд буцаад сэргэх хүртэл хүү жоохон ядруу л байх бололтой.
Энэ цээжний цагаан гуурсыг анх айгаад харж ч чаддаггүй байлаа. Гарт нь уян зүү байсаар байхад заавал ийм юм хийж яадаг байна аа гэж боддог байсан бол одоо сувилагчийн хяналтан дор өөрөө ариутгаж цэвэрлээд, боолтыг нь сольдог болчихсон, гар луу нь олон дахин хатгаж байхаар энэ нь ч бараг амар юм дөө гэж бодох жишээний хэхэ.
Эцэст нь хэлэхэд нийт Монголчууд та бүхнийхээ сэтгэлийн дэм, урмын үгээр хүү бид хоёрын тэвчээр, даваад гарна гэсэн итгэл ч бас нэмэгдсээр л байгаа шүү , Та бүхэндээ дахин дахин талархсанаа илэрхийлж эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн: Анандын ээж.

