Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр. Нэр дэвшигчдийн хувьд өнөөдөр МҮОНРТВ-ээр халз мэтгэлцэх тов гарсан. Гэвч ‘Зөв Хүн Электорат’ эвслээс нэр дэвшигч Д.Энхбат орон нутагт сонгуулийн сурталчилгааны ажлыг хийж явах үеэрээ эхнэр болон хамт явсан эмчийнхээ хамт халдвар авч тусгаарлагдаад байна. Энэ хүрээн тэрбээр мэтгэлцээндээ эмнэлэг дээрээсээ оролцохоор болсон билээ.
Мөн МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хувьд сонгуулийн мэтгэлцээнийг цахимаар явуулах хүсэлт гаргажээ. Учир нь өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000 давж, нас баралтын тоо буурахгүй байгаа. Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас сонгуулийн сурталчилгаатай холбогдуулан халдварын тоо өсөж байгаа талаар анхааруулсан тул тус намаас сурталчилгаагаа албан ёсоор цахимаар явуулахаар болсноо мэдэгдсэн юм.
Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд мэтгэлцээнийг телевизээр явуулах хүсэлтэй байгаа аж. Нэр дэвшигчдийн саналыг харгалзан шийдвэрлэх юм.













