Сүүлийн үед манайхан минимализм, минимал маягийн амьдралын талаар нилээд ярих, бичих болсон байна. Ялангуяа гадаадад сурч, амьдарч байсан бөгөөд сурч, амьдарч байгаа залуучууд.

Өнгөрсөн зууны дунд үеэс минимализм ялангуяа урлагт хүчтэй түрэн орж иржээ. Тухайлбал, дизайн, хөгжим, загварын ертөнцөд энэ урсгал хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Яваандаа минимализм нь хүмүүсийн амьдралын хэв маяг болж түүнийг баримтлагчид улам бүр олширч байгаа аж. Амьдралын энэ хэв маягийг баримталдаг дэлхийд танигдсан төлөөний хүмүүс гэх юм бол Мартин Лютер Кинг, Нельсон Мандела, Стив Жобс, Марк Цукерберг гээд л цуварч өгнө. Ийм хэв хаягаар амьдардаг, амьдрахыг хичээдэг, сонирхдог хүмүүс Монголд ч нилээд байдаг юм байна. Манайдаа олонд танигдсан эрхмүүдээс гэвэл, жишээ нь, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга гэдгийг интернэтээс олж мэдлээ. Магадгүй юм аа, сүүлийн хэдэн жил жижигхэн жийп машинтай яваад байх болсон байна лээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа Минимал хэрэглээг төрийн албан хаагчиддаа ийнхүү уриалж бичжээ.

‘Минимал хэрэглээ’ миний хувьд УИХ-ын Байнгын Хорооны даргын албаны машин унадаггүй улсад машин, жолооч хоёрыг хэмнэж хувийн унаагаар өөрөө бариад алба, амины ажлаа амжуулдаг. Бондгор бор тэргээ бүр багасгаж бага хөдөлгүүртэй(eko# nissan juke 1.0 хөдөлгүүртэй) машинаар солилоо. Төрийн албаныханыг хот дотор өндөр үнэтэй том жип( 4.0- с 5.7 хөдөлгүүртэй) машинаас татгалзаж төсвийн мөнгө хэмнэхийг уриалж өөрөө хувийн том оврын машинаасаа буугаад арваад жил боллоо. Энэхүү уриалгыг дарга нараас түрүүн ард иргэд талархан дэмжиж зөв зохист хэрэглээнд ( Минимал хэрэглээ) шилжиж байна. Зарим хүмүүс над руу утасдаад “ Аваргаа таныг жижиг машин унаж явааг хараад ичиж амьдрахаа болилоо” гэж хэлдэг. Баялаг бүтээгч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хэрэглээ өөр байх нь зайлшгүй харин татвар төлөгчдийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа төрийн албаныхан илүү хэмнэлттэй, ил тод, хяналтанд үйл ажиллагаагаа явуулах үүний зэрэгцээ нийгэмд үргэлж зөвийн үлгэртэй байх ёстой” хэмээн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн нүүр хуудсан даа бичжээ.














