• Latest
  • Trending
Сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ‘Bye bye’

Сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ‘Bye bye’

2021-06-07
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, November 13, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ‘Bye bye’

by admin
2021-06-07
in УЛС ТӨР
0
Сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ‘Bye bye’

Монгол Улс Л.Оюун-Эрдэнэ гэх залуухан Ерөнхий сайдтай болсноос хойш 127 хоножээ. Угтаа бол шинэ Засгийн газар төрийн бодлогыг тодорхойлоод төдий хугацааг өнгөрөөсөн байна. Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэрхэн ажилласан, ямар бодлого хэрэгжүүлсэн бэ гэдэг тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулсан ч нийтээрээ түүнийг “Сайн байжээ, сайн ажиллалаа” гээд алга ташиж хүлээн авсангүй. Сэтгүүлчидтэй уулзалт хийж, Ерөнхий сайд тайлангаа танилцуулахад ч олонх нь Л.Оюун-Эрдэнээс ам асууж, бодлого шийдвэр нь “бай”-гаа онож байгаа эсэхийг нь эргэцүүлэх, эргэж харах шаардлагатай шийдвэрүүд ч бий гэдэг анхааруулга өгч байгаа харагдсан.


Эндээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрынхан сайн нэр дуулах нь битгий хэл улс төрийн хүрээнд ширүүхэн салхи гарахад л хийсээд унахаар хатуухан үгс мэр сэр сонсогдож байгаа харагдана лээ. Засгийн газрыг унах шалтгаан эрх мэдэлтнүүдэд мундахгүй. Өмнөх Засгийн газар гэхэд л эх хүүхэд хоёрыг өвлийн хүйтэнд углааш, халаадтай гаргасныхаа төлөөр танхимаараа огцорсон удаатай. Угтаа бол улс төрийнхөн хүсвэл ямар ч шалтаг шалтгаан гаргаад Засгаа унагаж, хүссэнээрээ өөрчилж болно гэдгийг харуулсан тод жишээ энэ болсон.
Сүүлийн хэдэн сар Засгийн газраас халамжид дулдуйдсан бодлого шийдвэр нэлээд гаргалаа. Үндсэндээ Засгаас гаргаж байгаа шийдвэр нь сонгууль угтсан намын даалгавар байсан гэхэд хол зөрөхгүй биз ээ. “Цар тахалтай тэмцэх хамгийн оновчтой арга зам бол иргэдээ вакцинжуулах” хэмээн Засгийн газраас энэ чиглэлд тодорхой хэд хэдэн арга хэмжээ авч амжив. Угтаа бол дархлаажуулалтын ажлыг нэн яаралтай явуулсан нь Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, ирцийг хангуулах У.Хүрэлсүх даргад оноо авч өгөх бас нэгэн дэмжлэг байсан бололтой.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Хэдий вакцинжуулах арга хэмжээ эрчимтэй байгаа гэх судалгаа байгаа ч халдвар авсан иргэдийн тоо, нас баралт өдрөөс өдөрт нэмэгдсээр буй. Ийм эрсдэлтэй, хүнд нөхцөлд цар тахлыг хумих арга хэмжээ даруй авч, сонгуулийн үйл ажиллагааг хязгаарлах эрх мэдэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт байгаа хэдий ч тэрбээр ямар ч шийдвэр гаргасангүй, гар хөл нь дөнгөтэй аятай байсаар өнөөдрийг хүрлээ.
Угтаа бол МАН-аас өгсөн чиглэл, У.Хүрэлсүх даргын даалгавар Л.Оюун-Эрдэнэ түүний тэргүүлсэн тахимын сайд нарыг оноо алдахад хүргэж байна. Тэд У.Хүрэлсүх даргыгаа олонд сурталчилж, сонгуулийн сурталчилгааг нь явуулах бүх боломжоор нь хангах үүрэг хүлээсэн. Тэд улс даяар ковид тархах эрсдэлийг хойш тавьж, улсын төсвийг улайтал нь үрэх тактикаар 100 жилийнхээ ойг угтаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ дэмжиж байгаа юм.

Анх шинэ Засгийн газрыг байгуулахад л олны дунд энэ Засаг хэр удаан тогтох бол гэх эргэлзээ байсан. Харин сүүлийн өдрүүдэд “Засгийн газар огцорч, шинэ Засгийн газар бүрдэнэ” гэх цуу яриа МАН-ынхан дунд гэлтгүй Саарал ордноор дэгдэх болжээ. Тэр бүү хэл сайд нарын нэр ч дуулдаж, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай цуурхал гарсан байна. Шинэ Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын нэр дуулдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцорсон сайд нар дахин ирэх бор шувуу нисэх болсон. Иймдээ ч тэд гомдолтой огцорсон ч өнөөдрийг хүртэл ганц үг ган хийлгүй нам жим сууцгааж байгаа гэнэ. Ингэхдээ МАХН-ынхан шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван сайд томилно гэх яриа ч олны дунд гарсан.

Энэ явган яриагаар бол Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хамгийн богино настай байж мэдэхээр байна. Ямар сайндаа л Л.Оюун-Эрдэнэ Засагтаа тэсэж үлдэхийн тулд аргаа барж, хотын даргатай хорших болжээ. Анх Ерөнхий сайдаар томилогдож, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт очихдоо хотын мээр Д.Сумъяабазарыг өөрийн биеэр тоссонгүй хэмээн уцаарлаж үүднээс нь буцсан сайд өнөөдөр түүнтэй үй зайгүй нөхөрлөж, бие биеэ түших болсон нь олны нүдэнд бэлэхнээ харагдаж буй. Үндсэндээ бол тэд У.Хүрэлсүх даргадаа гадуурхагдаж, ийн хорших болсон гэх явган яриа бий.

Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх нар сүүлийн үед түнжин муудаж, намын даргын суудлаа булаацалдах болсон гэх. Энэ талаар ч Л.Оюун-Эрдэнэ ам алдаж, сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Үе үеийн Ерөнхий сайд нар намын даргын суудлаа авч, намын бодлого зангиддаг. Үүний дагуу би бүх шийдэгдэж байна” хэмээн гурван удаа давтаад амжсан. Угтаа бол Л.Оюун-Эрдэнэ намын даргын суудлаа авах сонирхолтой байгаагаа ийн илэрхийлсэн ч намын лидер, ахмад улс төрчид нь дургүй байгаа гэдэг. Иймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шинэ Ерөнхий сайд томилогдож, шинээр хоёр яам байгуулах сураг дуулдаад байна. Тодруулбал, УИХ-ын ээлжит сонгуулийн дараагаас л яригдаж буй Цахим хөгжлийн яамыг шинээр байгуулах сураг бий. Ийн намрын чуулганаар Засгийн газарт дахиад өөрчлөлт орж, Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар төрхөмдөө буцах нь бололтой.

Эх сурвалж: ergelt.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.