Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын kopoнaвиpycт халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн түүний ойрын хүмүүс болох эхнэр, эмч, хамгаалалтын ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан учир тусгаарлажээ.
Нэр дэвшигч өөрийн цахим хуудаснаа “Миний эхнэр, би, манай эмч, хамгаалалтын ажилтны ковид тест ЭЕРЭГ гарлаа. Одоогоор зовиур, шинж тэмдэг мэдэгдэхгүй байна. Тусгаарлагдав. Бид “Синофарм”-ын вакцин тариулсан байсан. Хоёр дахь нь олон нислэгийн өмнө таарч байсан учир хямрахаас болгоомжилж хойшлуулаад явж байсан юм” хэмээн бичжээ.


