Жүжигчин З.Онон Уран бэр цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Заяаны ханиараа оюутан ахуйгаасаа үерхсэн дуучин П.Идэржавхлантай ханилсан. Тэд гурван охинтой.

Үерхэж ханилаад 14 жилийг ардаа үдэж буй. Монголчууд эрт дээр үеэсээ гурван охин дараалан төрүүлсэн бэрээ уран бэр хэмээн өргөмжилж иржээ. Тэрбээр хошин урлагаас дэлгэцийн бүтээлд хослуулан хүч үзэж яваа залуу уран бүтээлч билээ. Залуу жүжигчин З.Ононд Бүтэн амьдрал олон ангит кинонд тоглож фэнүүдийнхээ тоог өсгөөд амжсан. Түүний олон мянган фэнүүд удахгүй Алдарт эхийн одонгоо аваарай хэмээн ерөөл өргөлөө.














