Ирэх лхагва гарагт бүх нийтээр амарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар 9-ний өдөр орон даяар явагдана. Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ.

  1. Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
  2. Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах;
  3. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

Сонгуулийн өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт бүх нийтээрээ амарна.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн Электорат” эвслээс Д.Энхбат нэр дэвшиж, сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ.

Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 7-ныг дуустал үргэлжлэх бөгөөд нэр дэвшигч мөнгө, эд зүйл, эд хөрөнгө тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хоригложээ.

Latest articles

Related articles

spot_img