Малчдын дансанд “Засгийн газар” гэсэн утгатай 100 мянган төгрөг орж эхэлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн зөвхөн малчдыг тусгайлан харж, мөнгө өгч буй нь ха.р төр.үүлж буй юм.
Иймд бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай холбогдож, малчдад тарааж буй уг мөнгө ямар учиртайг тодрууллаа.
Тэрбээр “Дэлхийн банкнаас малчин өрхөд 100 мянган төгрөг олгож байгаа. Малчдын өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчин өрхөд дэмжлэг өгч байгаа юм уу гэж ойлгосон. Ямар нэгэн зээл бол биш. Эргэн төлөгдөхгүй” гэсэн юм.
А.Ариунзаяа сайдын хэлснийг батлан шалгаж үзвэл, малчдад олгож буй уг 100 мянган төгрөг нь ямар нэгэн зээл биш аж. Өвөл цас их орж, малчдын нөхцөл байдал хүнд байх үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малчдад зориулсан ямар нэгэн төсөл хэрэгжүүлж, зу.дын үнэлгээ хийж өгөөч гэж Дэлхийн банканд хандсан байна. Зудын үнэлгээг Дэлхийн банк хийж, малчин өрх бүрд 100 мянган төгрөг олгох зөвшилцлийг Засгийн газартай байгуулсан юм байна. Улмаар 181 мянган өрхөд 100 мянган төгрөг олгожээ.

