• Latest
  • Trending
Э.Цолмон: Хүний энэрэнгүй сэтгэл, хайрлах сэтгэлийг адуу мэддэг

Э.Цолмон: Хүний энэрэнгүй сэтгэл, хайрлах сэтгэлийг адуу мэддэг

2021-06-04
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Sunday, February 8, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Э.Цолмон: Хүний энэрэнгүй сэтгэл, хайрлах сэтгэлийг адуу мэддэг

by admin
2021-06-04
in НИЙГЭМ
0
Э.Цолмон: Хүний энэрэнгүй сэтгэл, хайрлах сэтгэлийг адуу мэддэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Монгол Улсын Алдарч уяач цол хүртсэн Эрдэнэ-Очирын Цолмонтой ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Алдарт уяач цолыг хүртсэн хоёр дахь эмэгтэй уяач юм.

-Танд Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэнд баяр хүргэе. Эмэгтэй уяач олон байдаггүй учраас та өнөөдрийн содон дүр боллоо?

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

-Баярлалаа. Би Ховд аймгийн уугуул хүн. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт уяач цол хүртсэндээ маш их баяртай байна. Энэ хүртэл надтай хамт байж, намайг дэмжиж байсан ханьдаа, ээж аав, ах дүү, хамаатан саданд талархал илэрхийлмээр байна. Намайг маш сайн дэмждэг. Миний хань Монгол Улсын Манлай уяач Т.Энхбат гэж хүн бий. Миний дүү Э.Тамир бас морь уядаг. Намайг яг өдий зэрэгт хүргэж, морины уяа сургаж өгсөн Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнд онцгойлон талархал илэрхийлье.

-Та анх хэзээнээс морь уяж эхэлсэн бэ?

-Уяач болгоны ард эхнэр нь байдаг. Уяачдын эхнэрүүд яг л надтай адилхан, морь уялцах үед нь уялцана, хоолыг нь тааруулна, уралдаанч хүүхдүүдийнхээ хоол ундыг зэхнэ гээд ажилтай байдаг. Морь уяхад арын фронт маш чухал. Надтай адилхан маш олон эмэгтэй байгаа гэж бодож байна. Би монгол эмэгтэй болж төрсөндөө маш их бахархдаг. Морин уралдаан бол бидний сэтгэл зүрхэнд оршдог үнэт өв. Би 2004 оноос хойш энэ өв соёлоос суралцаж явна.

–Та 17 жил морь уяж байгаа юм байна. Таны гаргасан онцлох амжилтуудаас сонсож болох уу?

-Надад хамгийн анх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Б.Пүрэвжав гэдэг хүнээс “Наран шарга” азарга маань ирж байлаа. Энэ азарга манай адууны эхийг тавьсан гэж хэлж болно. Надад маш олон сайхан хүлэг бий. Өнөөдөр би ‘Төгс хүрэн’ азаргаа онцолмоор байна. Миний “Төгс хүрэн” азарга 2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоод уралдаж, аман хүзүүдсэн. Мөн тэр зундаа Алтан овооны наадамд дөрвөөр давхисан.

-Эмэгтэй хүн морь уяж болдгийн нэгэн бодит жишээ нь Та болж, өнөөдөр Алдарт уяач цолоо хүртлээ. Та ямар уяачаас үлгэр дуурайл авдаг вэ?

-Монгол Улсын Алдарт уяач Д.Хорлоодой гэж мундаг эмэгтэй байсан. Тэр хүнээс урам авдаг байсан. Бас би анх Гавжийн шандад морь уяж байхдаа Сундуй гэдэг шарга морьтой, настай уяачтай танилцсан. Тэр хүн “Чи моринд нүдтэй юм байна. Би чамд уяаныхаа эрдмээс зааж өгнө” гэж хэлж байсан. Тэр хүн өөд болохоосоо өмнө надад морь хэрхэн уях талаар нарийн ширийн зүйлсийг зааж өгсөн. Надад урам өгдөг олон уяач бий.

-Сайн уяачийн нууц гэж байдаг уу. Адууг хэрхэн сайн уях вэ?

-Миний бодлоор сайн уяачийн нууц гэж байхгүй, харин сайн хүний нууц гэж байдаг. Хүн хүнээрээ л байх нь чухал. Ганцхан өөрийгөө биш бусдыг хайрлах, амьтныг хайрлах сэтгэл чухал. Хүний энэрэнгүй сэтгэл, хайрлах сэтгэлийг адуу мэддэг. Ер нь дан ганц адуу биш, амьтад бүгд мэдэрдэг. Тийм учраас хүнтэй тогтоосон нарийн холбоо гэж байдаг. Амьтан ч гэсэн сэтгэлтэй учраас уяагаар биш сэтгэлээр холбогдох, тийм нандин холбоо үүсгэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Би Ардын хувьсгалын 100 жилийн Үндэсний баяр наадамд Хонгор азаргаа уяж сойно гэсэн бодолтой байгаа. Өнөөдөр адуу руугаа явах байсан боловч ийм сайхан үйл явдал болсон учраас маргааш явна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.