‘Эрдэнэт’ үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд Монгол Улсын манлай уяач цол хүртээлээ

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.06.04/ зарлиг гаргаж, Монгол Улсын манлай, алдарт уяач цолны болзол хангасан уяачдад цолыг нь гардуулж өгч байна. Энэ үеэр ‘Эрдэнэт’ үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд Монгол Улсын манлай уяач цол хүртээлээ.

  Тэрээр 1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга, ‘1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга’, 1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч дарга, 1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга/ хавсран ажилласан/, 1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан ‘Монголросцветмет’ нэгдлийн Ерөнхий захирал,

 ‘2002-2005 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Менежментийн багийн удирдагч’, 2007-2008 онд Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн Газрын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, ‘2012 оноос Монголын Уул уурхайн танхимын Ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны Тэргүүн, уул уурхай, металлургийн томоохон төслүүдийн Зөвлөх’, ‘2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах  үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал’, 2016 оны наймдугаар сараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайдаар тус тус ажилласан. 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байна.

Latest articles

Related articles

spot_img