Нэг хэсэг трэнд болсон драмын жүжигчин Г.Отгонцэцэг сураг алдараад удаж буй. Үзэгч олноо сайхан бие галбир, үнэтэй гоёл зүүсгэлээрээ охидыг атаархуулж, надад сайхан бүсгүйн 21 шинжээс 20 нь бий хэмээн өөрийгөө тодорхойлж явсан үе түүнд бий. Тоглосон дүрээ сайн амилуулдаг тэр ойрын хугацаанд нам гүм байж мартагдах дөхсөн.
“Орхидос” киноны хойд эхийн дүрээр олонд танигдсан соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг АНУ-д магистрын зэрэг хамгаалахаар суралцаж магистрын зэргээ амжилттай хамгаалж, мэргэжлийн кино зохиолч, продюсер болжээ.

Тодруулбал, жүжигчин Г.Отгонцэцэг нь АНУ-ын Миссүри мужийн их сургуулийн Соёл урлаг ба шинжлэх ухааны их сургуулийн кино зохиолч, продюсер мэргэжлийн мастерын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн байна.
Жүжигчин бүсгүй инстаграм хуудаснаа нилээдгүй олон дагагчтай, идэвхтэй нэгэн. Сүүлд оруулсан постондоо охид бүсгүйчүүддээ 10 кг хаяж нүднээс гартлаа турсанаа ийнхүү гайхуулав аа.

Түүний турсан нууц нь МУГТ Угалзцэцэг бүсгүй гэнэ шүү. Сайн шавь гэдгээ харуулж өөртөө өөрчлөлт авчран 10 кг турж багшаасаа цом хүртлээ хэмээжээ.













