• Latest
  • Trending
Жишээ нь, М.Тулгат бол “маск”

Жишээ нь, М.Тулгат бол “маск”

2021-06-03
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Tuesday, March 10, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Жишээ нь, М.Тулгат бол “маск”

by admin
2021-06-03
in Ерөнхийлөгчийн сонгууль
0
Жишээ нь, М.Тулгат бол “маск”

Шувтрах дөхөж буй Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ажин түжин үргэлжилж л байна. Бараг жилийн өмнөөс “…Ерөнхийлөгчийн сонгууль дайн болно оо” гээд хаанаас ч юм бөөн сүр л ярьцгаасан. Ачир дээрээ тийм сүртэй “д.а.й.н” болохгүй нь бололтой. Тэгнэ гэсэн хүлээлт байсан болоод ч тэр үү, ёстой чив чимээгүй сонгууль болж байх юм.

Гэхдээ сонгууль л юм болохоор байх ёстой элементүүд нь бага багахан байна. Хөнгөхөн хөнгөхөн ёвролцоод, цар тахлын дундуур сэм сэм уулзалт зохиогоод л… Хар биш сааралдуухан “пиар” хааяа нэг үзэгдэх аж.

YOU MAY ALSO LIKE

У.Хүрэлсүх 53 насныхаа төрсөн өдрөөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөнө гэв үү?

О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилалд хайртай иргэд байтугай АН-ын гишүүдийнхээ саналыг авч чадсангүй

Ер нь бол нэр дэвшүүлсэн намууд одоогоор гэтэлтийн байдалтай, нам хэвтэцгээж байна.

Харин энэ чимээ анир багатай сонгуулийн араар АН-ынхан ёстой “а.л.а.л.цаж” байна. “…Нэгдэж байна” гэж шал худлаа мэдээ явуулаад л, нэг нэгээрээ амиа бодсон лидерүүд нь хаа сайгүй.

Хэрүүлээсээ болж, дөнгөн данган хүнээ нэр дэвшүүлсэн АН-ынхан тун удахгүй “…Цагийн сайханд энэ АН чинь Монголын улс төрийн өнгийг тодорхойлж явсан юм”, “…Манай нам том нам байлаа”, “…АН төрийн эрхийг атгаж явлаа” гэж дурсамжтай үлдэж ч мэдэхээр болоод байна.

Тэд жоомоо а.л.а.х гээд байшингаа шатаачихсан юм. Гэхдээ одоо жоом нь ч ү.х.ээгүй, байшин нь ч шатаж дуусаагүй л байна.

АН-ыг албан ёсны гурван бүлэглэл тал талаас нь чангааж буй. АН-ын тамгыг хэн атгах вэ гэдэг ил далд тэмцэлд гурван талаас босч ирчихээд байгаа юм. Дөрөв дэх нь “зураг зо.доон хоёрыг холоос хар” гэдэг философитой “бүлэглэл” бий. Тэд тамгаа жинхэлж чадсан дээр нь очно.

Одоо үзэгдэж буйгаар ердөө арваадхан хоногийн дараа сэнтийгээсээ бууж энгийн иргэн болох гэж буй Ерөнхийлөгч Х.Баттулга АН-д хамгийн нөлөөтэй. Х.Баттулга бол дөрвөн жилийн төрийн бүхэл бүтэн институци дээр сууж, тэр хэрэээрээ АН-ынхнаа аль болохоор шингээж ирсэн нь үнэн юм. Муугаар ярих нь түүнийг АН-ыг хагалахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Хамгийн гол нь тэр Ерөнхийлөгчөөс буусан ч МоАХ хэмээх улс төрийн хүчний маш сайн суурь, байртайгаа хүлээж байна. Х.Баттулгыг дагасан АН-ынхнаас нэлээд нь сугарч хоцорсон ч үлдсэн нь түүнээс олон. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АН-д өрнөх к.о.видтой зуны халуун улс төрийн гол дүрүүдийн нэг нь тэр байх болно. Өөрөөр хэлбэл, улс төр нь амжилттай болох юм бол тун удахгүй АН-ыг тэр барина.

Хоёр дахь бүлэглэл нь О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, ард нь Д.Дорлигжав нарын байдаг нэг нутаг усныхан гэх болсон. О.Цогтгэрэл хоёр сарын өмнө АН-ын даргын сунгааг хоёр талд хийж байхад нэгийнх нь талд өрсөлдөөд дарга нь болсон. Түүнийг Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авсан гэдэг. Харин одоо салжээ. Мөн л Ерөнхийлөгчийн зөвлөхөөс бууж УИХ-д өрсөлдөөд гишүүн болсон Н.Алтанхуяг энд байна. Тэрбээр О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчид дэвших гээд бүтэлгүйтсэн. Гэхдээ улс төр нь энэ бүлэглэлтэй нийлээд явж буй аж. Угаасаа түүний улс төрийн гүйлгээ ухаан гүйцэгдэхгүй. А.л.а.х.гүй ч айлгана гэдгийг үлгэрээр улс төр хийдэг хүн бол Н.Алтанхуяг гишүүн байгаа юм. Их яривал тэр халааснаасаа “Нэгдмэл Монгол” гэдэг нам гаргаж ирнэ. Хэрвээ АН-ыг авч чадахгүй бол шүү дээ. Ийм л элдэвтэй. Энэ бүлэглэлд өөр намаас нөхдүүд “элссэн” сураг улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байна. Бас л нутаг усаараа нийлсэн том, жижиг намын нөлөө бүхий улстөрчид нийлжээ. О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нарт АН-ыг авах хүсэл байгаа бол нөгөөдүүлд нь намаа удирдах зорилго бас бий.

Гурав дахь нь одоо С.Эрдэнийг дэвшүүлээд байгаа М.Тулгатын гэх, ардаа Ц.Элбэгдоржтой бүлэглэл. Далд боловч хамгийн хүчтэй, хамгийн эвгүй, хамгийн олон талтай нь тэд. Одоо “наранд хамгийн ойр” байгаа энэ АН Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гарт байна. Гэхдээ тэр зөвхөн АН-даа найдахгүй байгаа бололтой. Ц.Оюунгэрэл нь намын нэр аваад АН-аас саллаа. ХҮН-аас тэр л Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн гээд л ярих юм. Янз бүрийн л мэдээлэл байна. Хамгийн гол нь Ц.Элбэгдорж ямар нүүдэл хийхээс эднийхний хувь заяа шалтгаална. Бууриндаа үлдээд хойморт нь залрах уу, шинэ гэр бариад нүүх үү. Ийм салаа замтай. Түүнд хаагуур нь ч явсан алдаа байхгүй. Учир нь түүнд Х.Баттулга шиг “дагагч” олон бий. Хэрвээ “нүүх” дээрээ тулбал нутаг дээрээ хаях хүн ч цөөнгүй.

Жишээ нь, М.Тулгат бол “маск”. Хэдхээн жилийн өмнө Японд төгсч ирээд, шинэ цагийн шижгэр залуусын нэг гэгдэж байсан М.Тулгат “Хишиг арвин” гэдэг компанитай амьдралаа холбосон. Тэнд ажиллаж байгаад НИТХ хавиар сонгогддог болсон. Харин өнгөрсөн жил гэнэтхэн С.Эрдэнийн АН-ын даргад өрсөлдөөд дарга нь болчихсон. Олон хүн гайхсан.

Хоног өнгөрөх тусам М.Тулгат яагаад дарга болсон, М.Тулгатыг яагаад сонгосон нь улам л тодорхой болж байна. Ийм чих зөөлөн, хөл хөнгөн, орчин үелэг залуу байх нь гарч ирэхээрээ чулуу шидүүлэх гээд байдаг АН-ын “өвөө” нарт хэрэгтэй. Энэ нэгдүгээр шалтгаан. Гэхдээ цаг нь болоход хаяад явахад гарзгүй нөхөр байх ёстой. Хэн хэндээ хар будаг наачих хэмжээний нээнтэгтэй байх ёстой л доо. М.Тулгат тийм л хүн. Хоёр жилийн өмнө хариуцсан компани нь олны танил бүсгүйн нөхрийн амь на.с.ны хэр.эгт бур.уут.гагдсан.

Эзэд нь өөр ч хөөрхий М.Тулгат л гүйцэтгэх захирлын хувьд компани төлөөлж гүйсэн. Хариуцлага бол яригдаагүй өнгөрсөн. Энэ маш том асуудал. Мөн тэр компани Тавантолгойн тендертэй байнга зууралдаж байдаг. Тэр хэрээр асуудал дагадаг. Ингэхээр эвгүйтвэл юу болох нь ойлгомжтой байгаа биз.

Түүнчлэн з.о.дооныг холоос харж байгаа дөрөв дэх бүлэглэлд УИХ дахь бүлгийнхэн нь гарцаагүй орно. Тэд хаашаагаа мэдэхгүй, нүхээ олохгүй тарвага шиг болоод байгаа. Тэвчээргүйгээрээ Бүлгийн дарга Д.Ганбат нь С.Эрдэнийг нэр дэвшихтэй зэрэг гүйж очиж, нөгөөдүүл нь ярвайж янтайгаад сүйд болсон.

Сошиалаар зураг нь хүртэл явж байна лээ. Энэ Д.Ганбат гэхэд л ингэж гүйж очихоосоо ердөө арваадхан хоногийн өмнө өнөө муу С.Эрдэнийгээ баллаж байсан даа. Харин дагаж явсан О.Цогтгэрэл нь нутаг усаа бараадаад ирэхээр салхинд хөөгдсөн “пиавар” хувин шиг гүйгээд очиж байгаа юм.

Энэ мэтийн жаран чавганцын зуун асуудал АН-д байна. Хэн нь дээр суух вэ гэдэг хэрүүл нь удахгүй ил гарч ирнэ. Тэр цагт гурван бүлэглэлийн цаад хүмүүс М.Тулгат мэтийн “маск”-аа тайлж хаяад л нүдэ.лдэнэ шүү дээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.