• Latest
  • Trending
Үе үеийн хотын дарга нарын “үнэн бүлт” АМЛАЛТУУД

Үе үеийн хотын дарга нарын “үнэн бүлт” АМЛАЛТУУД

2021-06-03
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Sunday, February 8, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Үе үеийн хотын дарга нарын “үнэн бүлт” АМЛАЛТУУД

by admin
2021-06-03
in НИЙСЛЭЛ, УЛС ТӨР
0
Үе үеийн хотын дарга нарын “үнэн бүлт” АМЛАЛТУУД

Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 46 хувь нь оршин сууж байна. Мөн их сургуулиудын 95 хувь, аж ахуйн нэгжүүдийн 67 хувь, тээврийн хэрэгслийн 68 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 38.1 хувь, цэцэрлэгийн 45 хувь нь нийслэлд бий. Тэгвэл үе үеийн хотын дарга нар Улаанбаатар хотын энэ их төвлөрөл, хөгжлийн түгжрэлийг бууруулах, үгүй болгох талаар ямар “үлгэр” ярьж, нийслэлчүүдийг “хуурч” байсныг сөхөн танилцуулж байна. Энэ удаад “түгжрэл” гэх агуулгын хүрээнд Э.Бат-Үүл, С.Батболд, С.Амарсайхан нар ямар амлалт өгч байсныг сануулж байна. Хэрвээ тэдний “үлгэр” биелсэн бол хотын захиргаа 2019 онд Яармаг руу нүүж, хотын төвийн түгжрэл үгүй болох байв. Мөн нийслэлчүүд 2020 оноос метрогоор, энэ сараас агаараар ажилдаа явж байх байлаа.

Э.БАТ-ҮҮЛ: НИЙСЛЭЛЧҮҮД 2020 ОНООС МЕТРОГООР ЗОРЧИНО

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл \2012-2016\

Э.Бат-Үүл Улаанбаатар хотын захирагчаар ажиллах хугацаандаа “Улаанбаатар хотын иргэд 2020 он гэхэд метрогоор зорчино. Түгжрэлийг мартана” гэдэг “үлгэр” ярьж, метроны буудлуудын шав хүртэл тавьж байлаа.

Тодруулбал, “Улаанбаатар метро” Амгалан-Толгойт хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урттай, 14 өртөөтэй, Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх хэсэг нь газар доорх, бусад хэсэг нь гүүрэн хэлбэртэй байхаар “зурагдаж” байв. Гол нь Улаанбаатар хот метротой болсноор авто замын түгжрэл 20 хувь буурч, нийтийн тээврийн ачааллыг 87 хувь хөнгөлж, жилд давхардсан тоогоор 216 сая хүн зорчих боломжтой гэсэн тооцоолол гаргасан нь нийслэлчүүдийг баярлуулж байлаа.

2013 оны тавдугаар сарын 17. Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ өдөр “Улаанбаатар метро” төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайдад өргөн барьж байлаа.

Тухайн үед Э.Бат-Үүл “Улаанбаатарт 17.7 км урт замтай метро байгуулахад 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүнээс 600 саяыг Японы Засгийн газар 40 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй санхүүжүүлэхээр тохиролцсон. Мөн хувийн хэвшлээс 200 саяыг, үлдсэнийг нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр босгох бүрэн боломжтой. Ойролцоогоор 150 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Хотын төсвийн орлого 30 хувиар өснө. Төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд нийслэлчүүд метрогоор зорчиж эхэлнэ” хэмээж сүр дуулиантайгаар зарлаж байв.

2013 оны зургаадугаар сарын 11. Амгалан-Толгойт хүртэлх 17.7 км “Улаанбаатар метро”-ны шугамыг тэмдэгжүүлэх ёслол болж байлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн X дугаар хороо, Амгалангийн эцсийн буудлаас зүүн тийш төмөр замын гармын дэргэд нэг, Сонгинохайрхан дүүргийн XXIX дүгээр хороо, “Драгон” авто вокзалын баруун талд нэг өртөөний самбар зоож байв.

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Метро бол манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой, чухал хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын ажил болно. Бид метротой болж чадвал орчин үеийн хот болон хөгжиж байгаагийн нэг том илэрхийлэл болох юм. Орчин үеийн хот болж чадвал бид Олимп зохион байгуулах тухай ярьж чадна” гэж байв.

С.АМАРСАЙХАН: 2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРД БАЯНХОШУУ, ХАНЫН МАТЕРИАЛ ЧИГЛЭЛД АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР ЯВЖ ЭХЭЛНЭ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан \2020\

С.Амарсайхан Улаанбаатар хотын захирагч байхдаа нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах хэд хэдэн “үлгэр” ярьсны нэг нь “Агаарын дүүжин тээвэр”. “Метро” гэдэг үлгэрт долоон жил хоосон итгэсэн нийслэлчүүдэд “агаараар” зорчих шинэ “үлгэр” ярьж өгч, мөн л итгүүлсэн. Түүнийхээр бол өнөөдөр Баянхошуу, Ханын материал орчмын иргэд “агаараар” ажилдаа ирж байх ёстой байв.

2020 оны нэгдүгээр сарын 21. Энэ өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Агаарын дүүжин тээвэр”-ийн кабинуудыг нийтэд танилцуулсан. Францын Засгийн газрын 60.7 сая евро буюу 180 орчим тэрбум төгрөгийн зээлээр “Агаарын дүүжин тээвэр” үйлчилгээг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах болсноо зарлаж байлаа.
Энэ өдрөөс Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы А/198 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсэг томилогдож, “Агаарын дүүжин тээвэр” төслийн бэлтгэлийг хангаж эхэлсэн. “Агаарын дүүжин тээвэр”-ийн үйлчилгээ нь нийт 157 кабинтай, нэг кабин нь 8-10 хүний багтаамжтай, хүлээлгийн хугацаа нь 3-5 минут буюу цагт 3000 зорчигч, жилд 3,2 сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай хэмээн тайлбарлаж байлаа.

С.Амарсайхан “Агаарын дүүжин тээвэр”-ийн үйлчилгээний тухай “Баянхошуу-Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл 4.9 км, Долоон буудал-Дарь эх-Сансарын тойрог хүртэл 2.9 км тус тус агаарын зам барьж, дүүжин тээвэр явуулна. Хоёр чиглэлийн агаарын замыг 1.5-1.6 жилийн хугацаанд барих боломжтой. 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” хэмээн мэдэгдэж байсан билээ.

С.БАТБОЛД: ХОТЫН ЗАХИРГАА 2019 ОНД ЯАРМАГ РУУ НҮҮЖ, ХОТЫН ТӨВ ТҮГЖРЭЛГҮЙ БОЛНО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд \2016-2018\

Э.Бат-Үүл Нийслэлийн захиргааг Ханын материал рүү нүүлгэхээр шинэ барилгын шав тавьж байсан бол Су.Батболд хотын дарга болмогцоо Яармаг руу нүүлгэхээр шийдвэрлэж, шинэ барилга барьж эхэлсэн. Тодруулбал, Яармагийн дэнж буюу Нүхтийн амны төгсгөлд А, В, С гэсэн гурван блокоос бүрдэх нийт 68.000 м.кв талбай бүхий барилгыг нийтдээ 97 орчим тэрбум төгрөгний төсөвтэйгөөр барьж эхэлсэн билээ. Түүнийхээр бол хотын захиргаа Яармагт нүүж очоод, хотын төвийн түгжрэл үгүй болоод хоёр жил болж байх байв.

Мөн аймгаас том дүүргүүдийг дагуул хот болгох, Майдар, Аэросити зэрэг шинээр бий болох хотуудад хүн амыг тараан суурьшуулах замаар Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах “үлгэр”-үүд ч түүнийх.

Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2019 онд хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээг нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгахаар төлөвлөж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: ergelt.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.