Төв талбайд Үндсэн хуулиа хамгаалахын төлөө цуглаан зохион байгуулах тухай зарласан ч цуглааны сэдвийг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрээд байгааг АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр ‘Намын дарга М.Тулгатын хэлж буйгаар, эрх баригчид Ардчилсан нам руу дaйрcaн үйл ажиллагаа явагдаж эхлээд байна. Тухайлбал, хууль тогтоох байгууллагаас үүнийг хийж байгаа юм. Ардчилсан нам удирдлагатай, удирдлагаа төлөөлөх эрх нь хадгалагдаж байгааг шүүх тогтоочихсон. Гэтэл удирдлагатай ярихгүйгээр АН-ын асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Намынх нь удирдлагатай ярихгүйгээр ийм зoxисгүй зүйл хийж, данс хаах зэрэг ноцтой үйлдэл гаргаж буй учраас УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна.
Угтаа бол өнөөдөр нийслэлийн намаас сонгуулийг луйвapдaж, засгийн эрхийг хууль бусаар авах оролдлoго хийж байгаад гомдол гаргасан. Тэрхүү гомдлыг намын удирдлагад мэдээлэхгүйгээр тэс өөр хэрэг болгож хаасан хариуцлагагүй явдал гарсан. Үүнтэй холбоотойгоор бид тус хэрэг дээр ажилласан цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтнуудыг чөлөөлж, хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүлэх байсан. Гэсэн ч үүсээд буй цаг үеийн асуудалтай холбоотойгоор УИХ-ын даргад шаардлага хүргүүлэхээс өөр сонголтгүй болж байна.
Э.Бат-Үүл: Эрх баригч нам Ардчилсан намруу дaйрcaн aйхтaр үр дагавартай үйл ажиллагаа явуулж эхэллээ. АН бол удирдлагатай. Гэтэл тэр удирдлагатай ярилгүй УИХ-аар хэлэлцэх гэж байна. АН-ын данснуудыг хаах гэх мэт ноцтой нөхцөл байдал үүссэн тул цуглаан зохион байгуулж байна. 2020 оны сонгуулийг луйвардсан талаар гомдол гаргасан ч бидэнд мэдэгдэлгүй хэргийг хаасан. Энэ асуудлаар шаардлага хүргүүлэх гэж байсан ч зайлшгүй тохиолдлоор цуглааны зорилгоо өөрчиллөө. АН-ыг устгаж, улс төрийн оролцоог үгүй хийх гэж байна. Бид тэмцлийн xуpц хэлбэрт шилжинэ. 2020 оны сонгуулийг луйвардсан талаар мэдээлсэн Г.Ган-Очир гэх залуутай холбогдож чадахгүй байна.
Одоо АН-ын оршин тогтнох уу, үгүй юу гэдэг асуудлыг хууль тогтоох нэгж, УИХ-ын дарга нь манлайлан ярьж байгааг тэвчихгүй. Энэ үзэгдэл Монгол Улсад нэг намын дapaнгуйлaл тогтоох хэлбэр гэж харж байна.













