0 настай Н.Мичидмаа охин өчигдөр /2021.06.03/ оройн 20.40 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал дахь гэрээсээ чемодантай хувцсаа авч гараад, одоог болтол эцэг эхтэйгээ холбогдоогүй талаар охины ээж манай сайтад мэдээлэл өгсөн.

Охин гарах үедээ цайвар ягаан куртик, хар өмд, цагаан пүүзтэй байсан бөгөөд дүүдээ гурав хоногийн дараа ирнэ гэж хэлээд гарч явсан хэмээсэн юм.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон охиныг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олж ар гэр бүлд нь хүлээлгэж өгсөн байна.














