В.Путинтай бүжиглэсэн эмэгтэй Роснефтын захирлаар томилогджээ

Австри улсын гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Карин Кнейсл хуриман дээрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг урьж, хамт бүжиглэсэн зураг гурван жилийн өмнө олон нийтэд тархсан байдаг.

Тэрээр Австрийн Стириа мужид 2018 онд хуримаа хийх үеэр Путинтай бүжиглэсэн зургууд Европын Холбооны бусад улс орнуудаас ихээхэн шүүмжлэл дагуулж байсан юм. Тэгвэл Карин Кнейсл Оросын төрийн өмчит Роснефт газрын тосны компанийн захирлуудын зөвлөлд багтсаныг мягмар гарагт болсон хувьцаа эзэмшигчдийн уулзалтын дараа зарласан байна.

Кнейсл Австрийн Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Путинтай анх удаа холбоо тогтоож байжээ. Гадаад хэргийн сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсний дараа 2019 онд Russia Today хэвлэлийн зочин тоймчоор ажиллах болсон байна. Энэ жил 56 настай түүнийг Роснефтын захирлуудын зөвлөлд багтаах саналыг өнгөрсөн гуравдугаар сард тавьжээ.

Одоогоор цалин хөлсийг нь хэдээр тогтоосон нь тодорхойгүй байна. Гэхдээ Германы канцлер байсан Герхард Шредерийн халааг залгамжилж байгаа бөгөөд Шредер канцлер байхдаа Путинтай дотно нөхөд болж, улмаар Роснефтын захирлуудын зөвлөлд ажиллаж байх хугацаандаа жилийн 600,000 ам.долларын цалинг дөрвөн жилийн турш авч байсан юм.

Эх сурвалж: The Guardian

Latest articles

Related articles

spot_img