• Latest
  • Trending
“Цагаан” санал өгч, сонгох эрхээ хогийн саванд шиднэ үү! баярлалаа

“Цагаан” санал өгч, сонгох эрхээ хогийн саванд шиднэ үү! баярлалаа

2021-06-03
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, November 13, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

“Цагаан” санал өгч, сонгох эрхээ хогийн саванд шиднэ үү! баярлалаа

by admin
2021-06-03
in Ерөнхийлөгчийн сонгууль
0
“Цагаан” санал өгч, сонгох эрхээ хогийн саванд шиднэ үү! баярлалаа

“.. “Цагаан” сонголт, “цагаан” саналаар сонгуулийг өөрчилье”, эсвэл “…Сонгох эрхээ эдэлж цагаан сонголт хийе” ч гэх шиг… Энэ сонгуульд ийм “уриа”-нууд хаа нэгтээ сонсогдож л байна.

Сонсоход их гоё оо. Зарим хүний загатнасан газар нь мааждаг шиг байгаа юм. Нээрэн л сонголт үгүй гэж санасан “мөнхийн сөрөг” үзлийг дээрх уриалга сэрээдэг биз. Угаасаа ард түмэнд бүхэлдээ таалагдсан төр одоогоор Монголд “төрөөгүй” учраас “мөнхийн сөрөг хүчин” байх нь зүй ёсны хэрэг мөн. Зөвхөн Монголд ч ингээд байдаг юм биш л дээ. Дээрх уриалгыг дэвшүүлэгчид дэлхийн бүх жишээг цуглуулаад буруу зөв тайлбартайгаар нийтэд хүргээд хэдэн ч сонгуулийг өнгөрөөв дөө. Уг нь сонгох, эс сонгох эрх бол сонгогчийнх.

YOU MAY ALSO LIKE

У.Хүрэлсүх 53 насныхаа төрсөн өдрөөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөнө гэв үү?

О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилалд хайртай иргэд байтугай АН-ын гишүүдийнхээ саналыг авч чадсангүй

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9. Энд “…Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэжээ. Өөрөөр хэлбэл, сонгох, сонгогдох нь Монгол Улсын иргэний үндсэн эрх юм. Тэгэхээр “цагаан” хийгээд “хар” санал сонгогчийн эрх гэсэн үг. Гэхдээ энд Чехийн оюун санааны эцэг Карел Чапекийн “…Бид хаанаас салхилж буйг сонирхохын оронд, утаа хаашаа хийсч байгааг нь харах нь элбэг” хэмээснийг нэг саначихад илүүдэхгүй. Хэн, яагаад, ямар зорилгоор таныг “цагаан” саналд уриалаад байна вэ. Үүнийг нэг анзаараадахад буруудахгүй дээ.

“Цагаан санал” өгтөл тархи “угаах”-ын тулд тэнд асар өндөр дүнтэй мөнгөний ажил явагдаж буй юм шүү дээ. Ийм явдал Монголд болсон өмнөх сонгуулиудад болж л байсан.

Хэдийгээр сонгогчийн үндсэн эрх гэлээ ч үүний ард сонгуулийг яаж ийгээд будилуулж, түүгээрээ улс төрийн эрх мэдэлд хүрэх гэсэн санаархал л байдаг юм. Голдуу гаднын санхүүжилттэй гэхэд болно доо. Сонгууль бол өрсөлдөөн. Сайнтай муутай сав дүүрдэг. Ийм тал байх нь жам ёсны биз. Гэхдээ энэ удаагийн Ерөнхий­лөгчийн сонгуульд “цагаан санал” нэмэргүй болчихсон. 2020 оны 12 дугаар сарын 24-нд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлд “…Сонгуулийн дүн гаргах, мэдээлэх”, 72.1-д “…Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ” гэжээ.

Өмнөх хуульд санал өгөх сонгогчийн босгыг нийт сонгогчдын 51 хувиас дээш гэсэн босготой байв. Гэтэл шинэ хуулиар “…Санал өгсөн нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигч” гэчихсэн. Ингэхээр “цагаан” саналаар ирц унагаах юм уу, хэн нэгэн нэр дэвшигчийг хорлох аргагүй болчихож байгаа юм.
Нөгөө талаас “цагаан” санал хэнийг ч хөндөхгүй, бас хэнд ч хэрэг болохгүй. “… “Цагаан” санал өгсөн хүнд баярлалаа” гэх улс төрийн хүчин, бү­лэг­лэл байхгүй. Хууль ийм болоод тэдний хүсэл биелэхээ өнгөрсөн болохоор тэр. Тэгэхээр “цагаан” санал гэдэг бол Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ хогийн саванд зүгээр л хая­­чихаж буй хэрэг юм. Хэрвээ тийм улс төрийн хүчин гарч ирвэл “цагаан” санал өг. Сонгох эрхээ хогийн сав руу шид.

Б.ОЧИР

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН  2021.6.2 ЛХАГВА

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.