ШӨХТГ-т хийх ажлыг нь хэлээд өгье… Ану, Солонгон ааш гэх мэт хүүхнүүдийн өөрсдөө лайв хийж рекламддаг бараа бүтээгдэхүүн нь баталгаатай эсэхийг шалгаад олж буй орлогоосоо татвар өгч байна уу үгүй юу гэдгийг хянах нь л та нарын ажил болохоос биш хамт далжиганаж ТҮЦ дээрэлхэх нь жижиглэн
худалдаа эрхлэгчдийг дарамтлах биш шүү!
Тэр томоохон сүлжээнүүддээ очиж дарамтал. Бас замбараагүй онлайн, лайв хийж буй худалдаачидтай чанарын хариуцлага ярь! Энэ чинь жинхэнэ ажил шүү хэмээжээ.

АНУ-ын цагдаад ажиллахаар болсон монгол залуу Б.Хатанбаатар
Монгол залуу АНУ-ын цагдаагийн албанд тэнцэж, офицер болсон сайхан мэдээлэл байна. Тодруулбал, АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотын Цагдаагийн газарт Б.Хатанбаатар хэмээх монгол залуу ажиллахаар тэнцжээ. Б.Хатанбаатар Өмнөговь аймгийн уугуул бөгөөд Монгол Улсын гавьяат багш Д.Түвдэндоржийн зээ хүү гэнэ.

АНУ-ын цагдаагийн албанд ороход маш өндөр босготой гэгддэг. Б.Хатанбаатар тэрхүү өндөр босгыг даван ийнхүү тэнцэн ажиллаж эхэлжээ.
Б.Хатанбаатарт ажлын амжилт хүсье.













