‘Их Эе’ хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүнийг сонгосон.
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил хангахтай холбогдуулан МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлага тулгарч байна.
Иймд МҮБХ-ны дүрмийн 11.26.ё заалтад заасны дагуу МҮБХ-ны тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаа тул дараах тэргүүлэгчдийг чөлөөлж, дүрмийн 11.28-д заасны дагуу тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг Цэцдийн Зөвлөлийн хурлаар баталгаажуулах хүртэл ажиллуулахаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав доорх саналыг оруулжээ.
Үүнд: 1.Чөлөөлөх санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс
-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ (Сонгуульт ажилтай тул)
-Улсын гарьд Ш.Жаргалсайхан (Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24% тул)
-Улсын заан Ц.Мягмарсүрэн (Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18% тул)
-Бөхийн судлаач Б.Цогтбаатар (Гадаадад эмчилгээнд явсан тул)
-Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр (Өөрийн хүсэлтээр)
2.Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс
– Улсын аварга Ч.Санжаадамба
-Улсын гарьд Б.Гантогтох
-Улсын начин Д.Жанчивдорж
-Бөх судлаач, Гавьяат дасгалжуулагч Л.Ням
-Бөхийн зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу
Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа гишүүд дээрх саналаас өөрийн хүсэлтээр татгалзаж болрх ба Ээлжит Тэргүүлэгчдийн хурал 2021 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагаас ‘Монгол бөхийн өргөө’-нд хуралдах аж. Хуралд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэргүүлэгчид хуралд цахимаар оролцоно.













