Д.Нямхүү: ХӨСҮТ болон Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илэрээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр 2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул болон ХӨСҮТ-ийн хоёр, нийт гурван лабораторид 315 шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Энэ шинжилгээнд:

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан -112
  • Цэргийн төв эмнэлгийн – 2
  • Ажиглах байранд тусгаарлагдсан -25 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан -6
  • SOS медикал эмнэлэг-1
  • Тандалтын зорилгоор хийсэн -111 хүний шинжилгээ хийгдсэн.
    Дархан-Уул аймагт 59 хүнд, ХӨСҮТ-д 256 хүний шинжилгээ хийсэн байна. ХӨСҮТ-өөс тусгаарлалтын хугацаа нь болсон 80 хүнийг шилжүүлэн гаргалаа.

Дараагийн чартер нислэгээр ирэх иргэдээ авах байр, бэлтгэл ажлын хангаж байна гэсэн мэдээллийг өглөө.

Latest articles

Related articles

spot_img