2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх нийгмийн сүлжээндээ хүүхэд насныхаа дурсамжийг хуваалцжээ.
Тэрбээр “Хүмүүс өнөөдөр хүүхэд насныхаа зургаар багын гэгээн дурсамжаа хуваалцаж байгааг харах сайхан байна.
Миний бага нас Хайлаастад өнгөрсөн. Бусад хүүхдийн л адил түлээгээ хагална, усандаа явна. Бага насны дурсамж эмээ, өвөөтэй минь салшгүй холбоотой. 8-р ангид байхдаа намхан
жаахан эмээгээ хааяа дугуйндаа сундлаад явдаг байлаа. Украйн дугуй байсан юм. Сайндаа ч сундлаагүй ээ, эмээгийн тэтгэврийг цуг авах гээд дугуйндаа сундлаад жирийлгэж гарнаа. Урдаа дэр тавьж дээлийн бүсээр ороогоод эмээгээ суулгана.

Эмээ маань тэтгэврээ аваад дуртай еэвэнг маань авч өгдөгсөн. Бид хоёр ирэх замдаа булганаад амжина. Бага насны минь мартагддаггүй сайхан дурсамж юм даа. Хүүхдүүд, бяцхан дүү нартаа хүүхдийн баярын мэнд хүргэе хэмээжээ.














