МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: ХОТОД СУУРЬШИХ ИРГЭДЭЭС ӨНДӨР ТАТВАР АВЧ, ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ, АМЬДРАХ ИРГЭДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОДОГ БОЛНО гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Аймагт тулгамдаж байгаа асуудал болох орон сууцны төслийн зардал дээр Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Дархан-Уул, Орхон хоёрт нийслэлийн иргэдийг төвлөрүүлэх зорилттой байгаа.

Хотод суурьших иргэдээс өндөр татвар авч, орон нутагт ажиллаж, амьдрах иргэдэд тэтгэлэг олгох хэлбэрийн төсвийн реформхийнэ. Энэ бодлогын хүрээнд Дархан-Уул, Орхон аймагт хүн амтөвлөрөх учраас орон сууцны санхүүжилтыг зураг төслөө сайтар гаргасан тохиолдолд олгоно. Хотын статустай болгож, нийслэлийн төвлөрлийг сааруулах ажлыг эрчимжүүлнэ” гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ: Хотод суурьших иргэдээс ӨНДӨР татвар авна! Дэмжиж байвал Шэйр!!













