Хуваарийн дагуу энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод, чуулганы хуралдаан хуралдах ёстой. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарьт энэ долоо хоногт зөвхөн ажлын хэсгүүд хуралдахаар байна. Өөрөөр хэлбэл, байнгын хороод, чуулган цонхлох гэнэ.
Учир нь УИХ-ын гишүүдийн ихэнх нь орон нутаг, тойрогтоо сонгуулийн ухуулагчийн ажил хийгээд завгүй явж байгаа сурагтай.
Цар тахал өдөр ирэх тусам нэмэгдэж буй энэ үед хууль санаачлагчид хүн ардын эрүүл мэнд гэхээсээ илүүтэй сонгуулийн сурталчилгаа хийж, хэдэн санал авахад хамаг анхаарлаа хандуулж байна.
Эх сурвалж: Zarig.mn













