Энэ сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая доллар зaли.лcaн хэргээр эpэн сурвалжилж байсан дөрвөн этгээдийн гурвыг нь бари.вчилсан. Тодруулбал, тухайн этгээдүүдийн нуугдсан байршлыг иргэд цагдаагийн байгууллагад мэдээлснээр бари.вчлах ажиллагаа амжилттай болжээ.
Харин одоо 41 настай, Б.Энхбаатар гэгчийг эрэн хайх ажил үргэлжилсээр байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тэрбээр өмнө нь банкнаас мөн л их хэмжээний мөнгө зaл.илж байсан этгээд гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа.
Тухайн этгээдүүдийн зaли.лcaн 1.1 сая долларыг 27-ны өдөр цагдаагийн алба хаагчид олсон. Тодруулбал, UB palace-ын хашаанд тавьсан автомашины тээшинд тухайн мөнгөө нуусан байсныг олоод байгаа. Энэ хэрэгт нийт 13-14 этгээдийг сэж.иглэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.













