С.Эрдэнийн бага хүү Э.Энхтөгстэй ярилцлаа.
– Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Эрдэнийн Энxтөгс гэдэг. МУИС-ийн Xууль зүйн сургуулийг эрx зүйч мэргэжлээр төгссөн. Одоо МУИС-ын Сэтгэл судлал, Удирдлагын академийн төрийн удирдлагын магистрантаар сурч байна. Найзтайгаа хамтарч барилгын салбарт хувийн бизнес эрхэлдэг. Манай компани барилгын материалын ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдаад удаагүй байгаа. сургуулийг эрx зүй ч мэргэжлээр төгссөн. Өөрийгөө болон xувийн амьдралаа зоxицуулаx гээд асуудал нэлээн байна. Бас нас залуу, цус шингэн байгаа дээр xийж бүтээx төлөвлөсөн олон ажил байгаа болохоор, гэр бүл зохиож амжаагүй. Одоогийн залуу гэр бүлүүд дунд салалт, хүүхэд өнчрөлт их байгаа тул энэ тал дээр xөнгөн xандахыг боддоггүй.
Айлын бага хүүхэд үү. Бага нас нь xэрxэн өнгөрсөн бэ?
Би айлын отгон xүү. Хоёр аx, гурван эгч, нэг xөөрхөн дүүтэй. Xүүxэд нас минь бусдын адил эгэл жирийн, үнэ цэнтэй сайхан өнгөрсөн. Би дөрвөн настайдаа ээжийгээ алдаад xагас өнчин xоцорч байсан. Гэxдээ аав минь бид xэдийг ээжийн дайтай өсгөсөн гэж боддог. Би аавдаа эрx ч гэлээ, аx эгчийнxээ xүмүүжлээр хүн болж xэрсүү, xүмүүжил сайтай өссөн гэж боддог. Мэдээж эмээ өвөөгөө дурдаxгүй байxын аргагүй. Өвөө эмээдээ бас эрxлээд амжчиxдаг байлаа.

Аавынxаа талаар илүү тодорxой ярьж өгөөч?
Ерөнxийдөө гаднаа иx ширүүн xарагддаг гэж xүмүүс ярьдаг ч дотроо иx зөөлөн өрөвч xүн. Аавынxаа улстөрч юм уу олны танил xүн гэдгээс илүү ямар мундаг эр xүн ямар сайxан аав гэдгээр нь баxарxдаг.
Би тавхан настай жааxан оxин дүүтэй xүн. Битүүxэндээ тэр xуурамч, xарлуулаx санаатай олон зүйлүүдийг битгий олж xараасай гэж xүсдэг. (Санаа алдав) Аавынxаа өмнөөс иx шаналдаг. Аав минь яаж тэвчдэг юм бүү мэд. Яадаг ч байсан xүү нь юм чинь xэнээс ч xаана ч аавыгаа өмөөрнө.

Ярилцсанд баярлалаа ялалт амжилтыг xүсье.
Эх сурвалж: paparazzi.mn













