Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар з.а.л.и.л.с.а.н хэрэг гарсан билээ. З.а.л.и.л.а.г.ч эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг х.у.у.р.а.м.ч.а.а.р үйлдсэн байжээ.
Уг з.а.л.и.л.а.н.г.и.й.н гэмт хэргийг 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай үйлдсэн байна. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас 13 хүнийг с.э.ж.и.г.т.н.э.э.р тооцож, м.ө.р.д.ө.н шалгаж, э.р.э.н сурвалжилж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1.1 сая ам.доллар машины тээшнээс олдсон талаарх мэдээлэл цацагдсан. Машинаас олдсон 1.1 сая ам.доллар хаанахын хэний, ямар мөнгө болохыг цагдаагийн байгууллага мөн шалгаж эхэлжээ. Тодруулбал, их хэмжээний мөнгө машинаас олдсон хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав. Мөн олдсон мөнгийг Худалдаа хөгжлийн банкинд мөнгө шилжүүлээгүй гэлээ.
ХОЁР САЯ АМ.ДОЛЛАР З.А.Л.И.Л.С.А.Н ЭТГЭЭДҮҮДИЙН НЭГИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв “Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн г.э.м.т х.э.р.э.г.тэй тэмцэх албаныхан шалгаж байгаа. Одоогоор хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийн талаар тодорхой мэдээллийг өгөх боломжгүй. Бидэнд ирсэн мэдээллээр залилан үйлдэгчид тус банкны харилцагч гадны компанийг төлөөлөх эрх бүхий иргэний бичиг баримтыг х.у.у.р.а.м.ч.а.а.р үйлдэж гүйлгээ хийсэн.
Тэд н.а.с б.а.р.с.а.н хүний бичиг баримтыг х.у.у.р.а.м.ч.а.а.р үйлдсэн байсан. Энэ хэрэгт 10 гаруй хүнийг с.э.ж.и.г.т.н.э.э.р холбон шалгаж байгаа. Гол с.э.ж.и.г.т.н.ү.ү.д болох дөрвөн хүнийг шуурхай э.р.э.н с.у.р.в.а.л.ж.и.л.ж Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг тавдугаар сарын 29-ний б.а.р.и.в.ч.и.л.с.а.н. Одоо Батсайхан овогтой Энхбаатарыг хайж байна. Хоёр сая ам.доллар з.а.л.и.л.а.н хэлбэрээр гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсоноос хойш цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хийж байгаа” гэв.

ХОЛБОГДСОН ХЭРГИЙГ НЬ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЭГҮЙ БАЙХАД Б.БЯМБАДОРЖ ДАХИН З.А.Л.И.Л.А.Н ҮЙЛДЖЭЭ
Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө з.а.л.и.л.с.а.н хүмүүсийн нэг Б.Бямбадорж өмнө нь хэд хэдэн з.а.л.и.л.а.н.г.ийн хэрэгт холбогдож байсан байна. Тодруулбал, Хаан банкийг л.у.й.в.а.р.д.с.а.н хэрэгт холбогдож байжээ. 2019 онд итгэмжлэх ашиглан тус банкны харилцагч БНХАУ-ын иргэний данснаас нэг тэрбум гаруй төгрөг з.а.л.и.л.с.а.н хэрэгтээ я.л шийтгэл авсан байдаг. Тэрбээр батлан даалтад байх хугацаандаа ийнхүү дахин хэрэгт холбогдсон болохыг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогийн байдлаар 1.1 сая ам.долларыг нь олж, эд мөрийн баримтаар хураан авсан аж. Мөн Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг б.а.р.и.в.ч.л.а.х.даа хэрэгт холбогдох нотлох баримтуудыг битүүмжилж, 800 гаруй мянган ам.долларыг нь хайж буй тухай мэдээлсэн юм.













