Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгчээ.
Тодруулбал, маргааш буюу зургаадугаар сарын 1-ний өдөр олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй байх чиглэлийг аймаг нийслэлийн засаг дарга нарт хүргүүлж, зөвлөмжийг хангаж ажиллахыг даалгасан байна.


