Энэ сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая доллар за.ли.лсан хэргээр эр.эн сур.валжилж байсан 4 этгээдийн 3-г нь өнөөдөр бар.ивч.илжээ. Тодруулбал, тухайн этгээдүүдийн нуугдсан байршлыг иргэд цагдаагийн байгууллагад мэдээлснээр бари.вчлах ажиллагаа амжилттай болжээ.

Харин одоо 41 настай, Б.Энхбаатар гэгчийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа юм байна. Тэрбээр өмнө нь банкнаас мөн л их хэмжээний мөнгө за.ли.лж байсан этгээд гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа.

Тухайн этгээдүүдийн за.лил.сан 1.1 сая долларыг 27-ны өдөр цагдаагийн алба хаагчид олсон. Тодруулбал, UB palace-ын хашаанд тавьсан автомашины тээшинд тухайн мөнгөө нуусан байсныг олоод байгаа.
Энэ хэрэгт нийт 13-14 этгээдийг сэ.жи.глэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Тухайн этгээдүүдийг эрэн хайх ажлыг СБД-ийн цагдаагийн алба хаагчид хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд тэд тав дахь хоногтоо гэртээ харилгүй ажиллаж байгаа юм байна.













