Иргэн Г.Батбаяр АТГ-т У.Xүрэлсүxийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг шалгуулах тухай г.о.м.д.о.л гаргажээ. Тэрбээр өргөдөлдөө “2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт жилийн орлого 182.706.64 төг, гэр бүлийн нийт гишүүдийн орлого 0 төг, хувь эзэмшдэг компанийн ногдол ашиг байхгүй байгаа боловч дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 1.694.829.36 төгрөг гэж мэдүүлсэн байна.
МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь дээрх мөнгөн хөрөнгийн эх үүсвэр болон хэрхэн олсон талаарх тайлбараа гаргаагүй, бүртгүүлээгүй байна.

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 24.1.1, .”А.в.л.и.г.ын эсрэг хуулийн” 4.1.1, 4.1.6, 7.1.8, 11.2, 11.3 дах хэсэгт заасныг зөрчсөн нь МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Эрүүгийн хуулийн 22.10.1 дэх хэсгийн хэв шинжийг агуулсан г.э.м.т ү.й.л.д.э.л үйлдсэн байж болзошгүйг харуулж байна. Шалган тогтоож өгнө үү” гэсэн байна.

Гомдлыг хэрхэн шийдвэрлэxийг, АТГ хэрхэн шударга ажиллаx эсэxэд хяналт тавьж ажиллаxыг нийт хэвлэл мэдээллийнxэн болон олон нийтэд уриалж байна.













