Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдaaнаас хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргажээ.
Мөн 2016 онд сүрьеэгийн эмч,мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч,лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл авах тогтоол гаргасан байна.













tur zuuriin arga hemjee heregguieee. huuli shuuhiinhen tsalin hangalttai undur hirnee shudrga es togtohgui, awilga bagsahgui bna. eruul mendiin salbariin ajilchdiin tsalin mash baga hirnee ajliin achaalal, hariutslga mash ih bdg. er ni bol tsaashdaa bodhol asuudal shuu.
Би хүүхдийн сувилагчаар мэргэшсэн боловч Хүүхдийн сувилагчийн нэмэгдэл авахгүй байгаа (хөдөө орон нутаг)-т ажилладаг.Хүүхдийн сувилагч учраас тэр нэмэгдлийг авмаар байна.
Баяр хүргэе. Сэтгэл зүтгэл сайтай ийм олон удирдлагууд гарвал. Хүний мэргэжил мэдлэгээс гадна сэтгэл чухал гэдэг л харагдаж байна. Иргэдээ, ажилтануудаа 1 дүгээрт тавьдаг сайн сайд юм билээ дээ