• Latest
  • Trending
У.Хүрэлсүх Булганд очихдоо Ц.Анандбазарыг хөөж, Ц.Гарамжавыг оруулж ирэх үү ?

У.Хүрэлсүх Булганд очихдоо Ц.Анандбазарыг хөөж, Ц.Гарамжавыг оруулж ирэх үү ?

2021-05-28
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

У.Хүрэлсүх Булганд очихдоо Ц.Анандбазарыг хөөж, Ц.Гарамжавыг оруулж ирэх үү ?

by admin
2021-05-28
in Ерөнхийлөгчийн сонгууль
0
У.Хүрэлсүх Булганд очихдоо Ц.Анандбазарыг хөөж, Ц.Гарамжавыг оруулж ирэх үү ?

Парламентад дахин хоёр ч суудлын орон гарч болзошгүй байна. Ингэснээр Г.Занданшатарын анги 76 бус 73 гишүүнтэй болно. Халдашгүй дархан эрхээс татгалзаж, хотын дарга болсон Д.Сумъяабазарын суудал эзгүй хэвээр байгаа. Нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган зохион байгуулахаар байсан ч МАН, МАХН-ын нэгдлээс шалтгаалан хойшилж ирэх 10 сард төлөвлөөд байгаа билээ.

Нэмээд Сонгинохайрхан дүүргээс гадна Хэнтий, Булган аймгуудад нөхөн сонгууль явуулахаар зурчихсан гэх мэдээлэл ил болж эхэллээ. Хэнтий аймгийн хувьд МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийгөө ялалт байгуулна хэмээн бат итгэж яваа тул түүний орон гарах нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг генсэк бүртгэлжүүлж эхэлсэн байна.

YOU MAY ALSO LIKE

У.Хүрэлсүх 53 насныхаа төрсөн өдрөөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөнө гэв үү?

О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилалд хайртай иргэд байтугай АН-ын гишүүдийнхээ саналыг авч чадсангүй

Аймгийн Засаг ноён Н.Ганбямба, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, “Идеал” группийн ерөнхийлөгч М.Батбаяр нараас гадна МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн нэр ч яригдаж байгаа гэнэ.

Харин Булганы мандатыг У.Хүрэлсүх сонгуулийн сурталчилгааны хэсэг болгон ашиглахаар болжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаатай зэрэгцэн Булган аймагт “MetooMongolia” хөдөлгөөнөөс цуглаан зохион байгуулж “Х.ү.ч.и.р.х.и.й.л.э.г.ч нийгэмд сул явах ёсгүй, Бэлгийн дарамтыг үл тэвчинэ” гэх зурагт хуудас нааж, Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах гарын үсэг цуглуулж эхэлсэн нь тохиолдлын хэрэг биш гэдгийг намынхан хэлж байна.

Хөдөлгөөний үйл ажиллагаа МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг тус аймагт иртэл үргэлжлэхээр зурагдсан юм байх.

Улмаар Булган аймагт очиж, сонгогчидтой уулзах үеэрээ “Шударга байцгаая” хэмээгээд Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн шийдвэрээ танилцуулахын зэрэгцээ намын даргын хувьд бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахыг шаардах аж.

Эрх баригч намын дарга ч УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хэмжээний эрх мэдэлтэн эрх зүйн хувьд биш. Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар руу ганц залгахад ядах зүйлгүй хэрэгжих боломжтой юм. Тиймээс тохироо хэдийнэ хийгдэж, “захиалагч” талын дэмжлэгийг авч сонгуулийн мөнгөний дийлэнхээ босгочихсон яваа гэдгийг өчигдөр генсэкийн өрөөний үүдийг сахьсан намын жиргээчид ам алдав.

Ресторанд хоол идэхдээ үнссэн гэх Б.Сүндэрьяа бүсгүйн гомдлоор Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс унагах ажиллагаа эрчимтэй өрнөн, улмаар 1000 гаруй бүсгүй түүнд хү.чи.р.хий.лү.үл.сэн гээд уйлж эхэлсэн. Дуучин М.Нарантуяа энэ сэдвийг сэвэх ажиллагааг гарамгай гүйцэтгэж яваа. Гэтэл өчигдрөөс энэ бүхнийг УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын захиалга байсан гэх мэдээлэл тусгаар тогтнолын ордноор хүчтэй яригдаж эхэллээ.

Урт удаан үргэлжилсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ц.Гарамжав нарын маргаан шүүх дээр эцэслэгдэж, хэн хэнээсээ уучлал гуйхаар болсон. Ц.Гарамжав гэнэтхэн шилдэг бүтээн байгуулагч, цуцашгүй хөдөлмөрч эмэгтэй болон тодорсон зэрэг нь эрх баригчдын дунд нэлээд өндөр түвшинд хийгдсэн улстөр болоод хувирчихлаа.

Гэнэтхэн гарч ирсэн “1000 хүүхний хэрэг”-ийн үр дүнд Ц.Анандбазарыг суудлаас нь ховхолж, Булган аймагт нөхөн сонгууль товлох юм байх. Нөхөн сонгуульд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав охин Н.Мөнхнасангаа сойх бөгөөд үүнд нь Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа туслан, усалгаа хийж эхэлсэн гэнэ.

Ц.Гарамжав хатагтайн ууган охин Н.Мөнхнасан Америкт дунд сургуулиа алтан медальтай дүүргэж, улмаар Сан Франциско болон Жорж Вашингтоны их сургуулиудыг улаан дипломтой дүүргэсэн. Мэдлэг боловсролоороо зиндаархдаг нэгэн гэдгийг таних хүмүүс нь андахгүй.

Дэлхийн банкинд ажиллаж байсан тэрбээр Монполимет группийн ТУЗ-ийн дарга. Телевизийн шоу нэвтрүүлэг “The Apprentice Mongolia”-д орж байсныг нь санаж буй биз. Нэвтрүүлгийн дараахан хэд хэдэн эр түүний туслах, эсвэл ажилтан болох хүсэлд автаж байгаагаа илэрхийлж байв. Сэтгүүлч Л.Лодойсамбуу “Харуулаар ч хамаагүй очоод ажилд орчихмоор заки юм бэ. Яджаахад улаан бал барьчихсан” хэмээсэн бол Б.Идэр-Од “Нийгмийн ажилтнаар нь хамаагүй орчих юмсан. Ядаж байхад манай Фаро шиг ногоон маргад бөгж зүүчихсэн” хэмээн постолж байсан нь эргээд харахад тохиолдол гэхэд эргэлзэхээр байдлыг бий болгож байна.

Х.ү.ч.и.р.х.и..йл.л.ийн хэргээр “х.ү.ч.и.р.хийлүүлж” буй Ц.Анандбазар буруутай эсэх нь шүүхээр ороогүй, гомдсон хүүхнүүд нь өнөө хэр цагдаа шүүхэд өөрсдөө гомдол гаргаагүй байгаа нь эл явдал зохион байгуулалттай улс төржилт гэдгийг харуулж байгаа. Дээр нь нэмээд, Булганд бууж мордохдоо У.Хүрэлсүх түүнд “я.л” уншаад “шударга шүү, мундаг шүү” гэх оноо аваад сурталчилгаагаа өндөрлөхөөр тооцож.

Ц.Анандбазар гэж үйлтэй ч амьтан юм. Түүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө авлигын хэргээр Тусгаар тогтнолын ордны үүднээс баривчилчихаад, сонгуулийн дараа “Уучлаарай та буруугүй байжээ” гээд суллаж байсан.

Тэгэхээр тэр зэг.сэн хор.чин, зан.з.гар хөрөнгөтэй нэгний тоочиглосон тойргоор оролдоод байдаг бололтой юм.

Ямартай ч эл бүгд үнэн бол Ц.Анандбазар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхийн өмнөх өдөр суудлаа өгч, түүний орон гарсан тойргийн нөхөн сонгуульд Ц.Гарамжавын охин ялалт байгуулсаар орж ирэх нь.

Тэгэхээр танил сценари, танил зохиомжит улстөр энэ үйл явдлаар баталгаажвал хэн нэгнийг хүүхэн шуу.хантай хол.бож, бө.г.с бөөр.ний гинжин хэлхээнд хүчээр нааж байгаад зай.луу.лдаг, тодорхой хэмжээний эрх мэдлийг б.у.з.ар арга замаар гартаа оруулдаг бү.лэ.гл.эл, тэдгээрийн гар хөл бологчдыг яг эл үйлдлээр нь эцэслэн зогсоохгүй бол хөгийн нийгэм, нов.шийн ирээдүйг бид үр хүүхдэдээ үг дуугүй үлдээсэн ар.ча.аг.үй, с.у.л д.о.р.о.й нэгэн үеийнхэн болох юм.

Эх сурвалж: niigmiintoli.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.