Энэтхэгт Хиндү шашины лам нар ‘Koронaвируcийн дарь эх’ бүтээж, цар тахлыг барьж тогтоохыг гуйн өдөрт хоёр удаа залбирч байна. Тамил Наду мужид оршдог Коимбатор хотод хоёр ширхэг ‘Kopoна Дарь Эх’ бүтээж сүмд байршуулсан аж.
Энэхүү дарь эх нь Коимбатор хотын Каматчипури Адхинам сүмд байрлажээ. Тэнд лам нар цар тахлыг дуусгаж өгөхийг ‘Kopoна Дарь Эх’-ээс гуйж өргөл өргөн, залбирдаг байна.
Энэтхэгт цар тахлаас гадна өөр нэгэн тахал дэгдээд байгаа юм. Тус улсад 9000 гаруй хүн аюултай хар мөөгөнцрийн халдвар авсан байна. Энэтхэг улс даяар жилдээ 20 хүрэхгүй мукормикозын тохиолдол бүртгэгддэг. Энэхүү ховор халдварын улмаас мукормикоз нэртэй аюулт өвчин үүсдэг бөгөөд туссан хүмүүсийн нac бa paлт 50 хувьтай байдаг аж.
Тус сүмийн хариуцагч Анандбхарати хэлэхдээ ‘Бид өмнө нь цагаан бурхан, салхинцэцэг зэрэг тахлын үед үүнтэй ижил зүйл хийж байсан. Kopoнаг дарь эх болгон шүтэж өвчний xop нөлөөг буруулж өгөхийг өдөр болгон гуйдаг. Эмч нар хүртэл энэ өвчний цар хүрээг дийлэхгүй байгаа тул бид бурханд хандаж байна’ хэмээсэн аж. Тэрээр Пүрэв гарагт (2021.05.27) Энэтхэг улс шинээр 211,298 тохиолдол, 3847 нас баралт бүртгэн ач нийтдээ тус улс 27.37 сая тохиолдол бүртгэж авжээ.
Эх сурвалж: Al Jazeera













