Олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр дотны найз, улсын начин Э.Энхбатыг з.о.д.с.о.н хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа билээ.

Түүнийг цагдан х.о.р.ь.ж байгаад энэ сарын 20-нд суллан, хилийн хориг тавьсан. Өдгөө Н.Энхбат начны бие хүнд, БНСУ-д эмчлүүлж буй.

Тэгвэл Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа оржээ. Энэ талаар МҮОХ-ны албан ёсны цахим хуудсанд ингэж нийтэлсэн байна.














