Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид бол Драмын урлагт цоо шинэ өнгө төрхийг оруулсан эрхмүүд юм.

Эдгээр уран бүтээлчид хамтран “Драмын дөрөв” хэмээх хамтлаг байгуулан дуулж олны талархлыг хүлээж байлаа. Тэдний нэг тайз дэлгэцийн шилдэг жүжигчдийн нэг С.Болд-Эрдэнэ өнөөдөр Төрийн дээд одон медаль хүртэж, үзэгчид хамт, олныхоо баярын магнайг тэнийлгэлээ.

Шагнал гардуулсны дараа шинэхэн гавъяат алтан тайзнаа хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр УДЭТ-ын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, МУГЖ Н.Наранбаатар түүнийг дэлхийн шилдэг хөл бөмбөгчин Кристиано Рональдатой зүйрлэн, талархал өргөв. Мөн тэрбээр “Бид ДӨРӨВ хөл нүцгэн, халаасандаа нэг ч төгрөггүй зурхайнаас хамт гарсан” хэмээн “ДРАМЫН ДӨРӨВ” хамтлагынхаа тухай эргэн дурслаа.














