Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээд тав дах өдрөө үргэлжилж байна. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу нэг удаа зургаан жилээр төрийн тэргүүнээр сонгогдон ажиллах юм.
МУ-ын Ерөнхийлөгч гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ зөвшилцөн МУ-ын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхтэй. Хэдий тухайн айлчилж очиж байгаа газартаа орчуулагчаар дамжуулан харилцах боломжтой ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлний мэдлэгтэй бол Монголын эрх ашгийг илэрхийлэхэд илүү давуу тал болно гэж үздэг.
Одоогийн Ерөнхийлөгчөөс бусад өмнөх төрийн тэргүүнүүдийн хувьд англи, орос хэлтэй гэж намтартаа бичжээ. Тэгвэл төрийн тэргүүнээр горилж буй гурван эрхэмийн хэлний мэдлэгийг сонирхож үзвэл:
МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх англи хэлтэй

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ англи, орос хэлтэй

“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат мөн англи, орос хэлтэй хэмээн бичжээ.














