Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж маргааш буюу энэ сарын 29-ны өдөр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулна.
Салбартаа манлайлж яваа урлаг соёл, спортынхонд гавьяат жүжигчин болон гавьяат дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар цол олгоно. Тэгвэл тэдний дунд МУГТ, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одод Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолыг хүртээх ажээ.
МУГТ Х.Эрдэнэт-Одын хувьд ДАШТ-ий хүрэл, Азийн тивийн хоёр удаагийн аварга бөгөөд зодог тайлсныхаа дараа дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн билээ.

Харин багш нь гавьяат дасгалжуулагч болж байгаа бол шавь М.Уранцэцэг нь Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй цолыг хүртэнэ.













