Увс аймагт халдварын таван тохиолдол шинээр нэмэгдэж, 72 цагийн хугацаанд аймаг, сумд хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаад байгааг бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл дээрх таван тохиолдлын гурав нь өмнө нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гэртээ гарсан хүмүүс байна. Тодруулбал, Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан хоёр хүнээс, Жаргалан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан нэг хүнээс халдвар илэрчээ. Өөрөөр хэлбэл, аймгийн эмнэлгүүд халдварт өвчний голомт болсон байж болзошгүй байна. Тийм ч учраас нийт эмч, эмнэлгийн ажилчдыг өнөөдөр PCR шинжилгээнд хамруулж, хариу сөрөг гарах хүртэл гэртээ байхыг Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас анхааруулсан байна.













